Гомдол
“Хүний эрхийн тухай ярилцая” өглөөний уулзалт зохион байгуулагдлаа.

“Хүний эрхийн тухай ярилцая” өглөөний уулзалт зохион байгуулагдлаа.

2026.04.30 102
Сонсох

“Хүний эрхийн тухай ярилцая” өглөөний уулзалт зохион байгуулагдлаа.

Хүний эрхийн Үндэсний комиссоос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцая” өглөөний уулзалт энэ жил “Хүүхдийн эрх, үе тэнгийн дарамт, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт” сэдвийн хүрээнд Сүхбаатар аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн уулзалтыг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн газар зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Уулзалтын хүрээнд Сүхбаатар аймгийн мэргэжлийн боловсролын сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурч боловсрох эрх, хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, сургуулийн орчин дахь үе тэнгийн дарамт, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх асуудлыг хөндөн ярилцаж, өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Уг уулзалтын гол ач холбогдол нь зөвхөн албан байгууллагын түвшинд бус, салбар салбарын төлөөлөл, хүүхэд, эцэг эхийн төлөөллийг оролцуулан тэдний санал бодлыг нээлттэй сонсож, харилцан ойлголцолд хүрэх орчныг бүрдүүлсэнд оршиж байна. Ингэснээр хүүхдийн эрхийг хамгаалах, сургуулийн эерэг орчныг бүрдүүлэх, үе тэнгийн дарамт, дээрэлхэлтийг таслан зогсооход бүх талын оролцоо чухал болохыг дахин онцолсон үр дүнтэй уулзалт боллоо.

Цаашид хүүхдийн эрхийг дээдэлсэн, ялгаварлан гадуурхалтгүй, аюулгүй, ээлтэй сургуулийн орчныг бий болгох чиглэлээр талуудын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, урьдчилан сэргийлэх ажлыг тогтвортой үргэлжлүүлэх нь чухал байна.