Гомдол
“Дэлхийн хүний эрхийн засаглалын форум 2026” олон улсын хуралд ХЭҮК-ын төлөөлөл оролцлоо

“Дэлхийн хүний эрхийн засаглалын форум 2026” олон улсын хуралд ХЭҮК-ын төлөөлөл оролцлоо

2026.06.16 70
Сонсох

Комиссын төлөөлөл 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн хүний эрхийн засаглалын форум 2026” олон улсын хуралд оролцлоо.

Тус форумыг “Хамтын хөгжил, нийтлэг хүний эрх: Хөгжих эрхийн тухай тунхаглал батлагдсаны 40 жилийн ой ба дэлхийн хүний эрхийн засаглалын шинэ алсын хараа” сэдвийн дор БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Мэдээллийн алба болон Гадаад хэргийн яам хамтран зохион байгуулсан бөгөөд форумд 100 гаруй улс орон, олон улсын байгууллагын 400 гаруй төлөөлөгч оролцов.

Форумын үеэр нэгдсэн хурлаас гадна Дэлхийн засаглалын санаачилгын хүний эрхэд үзүүлэх нөлөө, Дэлхийн хүний эрхийн хөгжлийн явц дахь  хөгжих эрхийн үүрэг, ач холбогдол, Хиймэл оюуны эрин үе дэх хөгжих эрхийг хамгаалах нь: шинээр гарч буй сорилт ба боломжууд, Ногоон хөгжил ба хүний эрхийн хамгаалал, Орчин үеийн шинэчлэл ба иргэдийн эрх чөлөөтэй, цогц хөгжил гэсэн зэрэгцээ таван хурал болж, улс, орнууд өөрсдийн туршлагаа хуваалцлаа.