Гомдол
Комиссын дарга, гишүүд Хилийн  заставт ажиллалаа

Комиссын дарга, гишүүд Хилийн заставт ажиллалаа

2026.09.10 429
Сонсох

Хүний эрхийн Үндэсний  Комиссын дарга Д.Сүнжид,  гишүүн Ж.Хунан, ажлын хэсгийн гишүүд  Хилийн цэргийн  0146 дугаар ангийн  ... дугаар салбарт ажиллан,  хил хамгаалах байгууллага дахь хүний эрхийн нөхцөл байдал, алба хаагчдын хөдөлмөрлөх эрх, алба хаах орчин нөхцөл, хилчдийн хүүхдийн  сурч  боловсрох,  хөгжих  эрхийн хэрэгжилт,  хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй газар дээр нь танилцан, хүний эрхийн сургалт, уулзалт  зохион байгууллаа. 

 Уулзалтын эхэнд Комиссын дарга Д.Сүнжид хил хамгаалах байгууллага дахь хүний эрхийн асуудлыг Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд удаа дараа тусгаж, УИХ-д танилцуулснаар эерэг өөрчлөлтүүд гарч байгааг дурдаад цаашид хууль тогтоомжийг улам боловсронгуй болгох, Үндсэн хууль олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний хязгаарлаж үл болох эрх, эрх чөлөөг хангах, ялангуяа алба хаагчдын хөдөлмөрлөх эрх, тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хангах, хүүхдийн сурч, боловсрох, хөгжих эрхийн хэрэгжилтэд анхаарч ажиллах  шаардлагатай байна гэлээ. Түүнчлэн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн талаар гаргасан санал хүсэлттэй танилцан,  хүний эрх,  төрийн тусгай  алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн онцлог, хууль тогтоомжид заасан  зарим эрхийн хязгаарлалтын талаар товч мэдээлэл өгч, харилцан  ярилцлаа.

Мөн хилчдийн номын санд хүний эрхийн сургалтын авлага, Комиссын жил бүрийн тайлан болон Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар илтгэлийн дээжийг хүлээлгэн өгөв.

image_(6)1