Гомдол
"ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ БА НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ" ХОЙД БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН ОРХОН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

"ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ БА НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ" ХОЙД БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН ОРХОН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2026.10.20 361
Сонсох

     ХБНГУ-ын Фридрих Эбертийн сан, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Орхон аймгийн ҮЭ-ийн холбоо хамтран хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах мэдлэг, анхан шатны үйлдвэрчний эвлэлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх, нийгмийн түншлэлийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх зорилгоор Орхон аймагт хойд бүсийн сургалт, зөвлөгөөн зохион байгуулж байна. “Хөдөлмөрлөх эрх ба нийгмийн түншлэл” сэдэвт зөвлөгөөн 2026 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Хойд бүс буюу Орхон аймаг, Булган аймаг, Хөвсгөл аймаг, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймаг, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн холбоодын анхан шатны хороодын дарга, сонгуультнууд хамрагдаж байна. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сан, Орхон аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран зохион байгуулж буй энэхүү сургалт, зөвлөгөөн 2026 оны аравдугаар сарын 19–20-ны өдрүүдэд үргэлжилнэ.

      Сургалтад Орхон, Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ аймгууд болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоодын анхан шатны хороодын дарга, сонгуультнууд хамрагдаж байна.
Орон нутгийн хэмжээнд хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж буй асуудлыг газар дээр нь тодорхойлох, гишүүдийн санал хүсэлтийг нэгтгэх, хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд анхаарах, хөдөлмөрлөх эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь анхан шатны байгууллагын өдөр тутмын ажлын салшгүй хэсэг юм.

Иймд МҮЭХ-ноос бүсчилсэн сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа нь орон нутгийн үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах ажлын уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн ач холбогдолтой юм.