Хүний эрхийн Үндэсний Комиссын Сүхбаатар аймаг дахь референт Э.Болормаа Сүхбаатар аймгийн Шүүхийн Тамгын газрын хүсэлтийн дагуу тус байгууллагын 18 албан хаагчид “Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтаар Хүний эрхийн Үндэсний Комиссын танилцуулга, чиг үүрэг, ажлын байрны бэлгийн дарамтын ойлголт, түүний хор уршиг, урьдчилан сэргийлэх болон таслан зогсоох арга зам, бэлгийн дарамтад өртсөн тохиолдолд гомдол гаргах, шийдвэрлүүлэх механизмын талаар мэдээлэл, мэдлэг олгож, оролцогчдын ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэв.
Энэхүү сургалт нь ажилтан, албан хаагчдын ажлын байрны бэлгийн дарамтын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, эрх нь зөрчигдсөн тохиолдолд гомдол гаргаж, шийдвэрлүүлэх чадавхыг нэмэгдүүлэх, ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүргийг таниулах, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Ажлын байрны бэлгийн дарамтаас ангид, хүн бүрийн эрх, нэр төрийг хүндэтгэсэн, аюулгүй, ээлтэй орчныг бүрдүүлэх нь байгууллага бүрийн хариуцлага, хүн бүрийн оролцоо юм.

