Гомдол
“Ахмадаа сонсъё, асуудлаа хэлэлцье” сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Ахмадаа сонсъё, асуудлаа хэлэлцье” сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

2026.10.26 275
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороотой хамтран “Ахмадаа сонсъё, асуудлаа хэлэлцье” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Сургалт хэлэлцүүлгийн зорилго ахмад настны эрх, оролцоог хүндэтгэх, хамгаалах, хүний эрх, ахмад настны мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, гэмт хэргийн хохирогч болохоос болон эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ахмад настны тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдлийн талаар санал солилцох, цаашид хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд ахмад настны сайн дурын оролцоог нэмэгдүүлэхэд оршлоо.

Хүний эрхийн Үндэсний Комиссын референт С.Мөнгөнзаяа нь “Ахмад настны эрх” сэдвээр илтгэл тавьж, ахмад нас, насаар ялгаварлан гадуурхах үзэл, ахмад настны эрхийн талаарх ойлголт, хандлага, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, сургалт, хэлэлцүүлэгч оролцогч ахмад настнуудыг хүний эрхийн идэвхтнээр хамтран ажиллахыг урилаа.

Тус уулзалт, хэлэлцүүлэгт Архангай аймгийн ахмадын хорооны дарга, гишүүд болох 25 ахмад настан оролцож ахмад настны тулгамдсан асуудал, шийдлийн талаар санал солилцлоо.

viber_image_2026-10-12_22-40-51-372