Гомдол
Төрийн байгууллагын албан хаагчдын албан үүргийг хууль зүйн үндэслэлгүйгээр түдгэлзүүлсэн нь хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тул зөрчлийг арилгуулж, эрхийг сэргээв.

Төрийн байгууллагын албан хаагчдын албан үүргийг хууль зүйн үндэслэлгүйгээр түдгэлзүүлсэн нь хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тул зөрчлийг арилгуулж, эрхийг сэргээв.

2026.05.05 69
Сонсох

Санамж: Энэхүү тойм нь олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.

Гомдлын агуулга:Иргэн Х.С, Д.А нар нь нэгэн Төрийн байгууллагын газрын даргын ....дугаар тушаалаар албан хаагчдын албан үүргийг түр түдгэлзүүлж, албаны үнэмлэх, тэмдгийг хураан авсан нь хууль зүйн үндэслэлгүй, хөдөлмөрлөх эрх болон төрийн албаны баталгааг зөрчсөн гэж гомдол гаргасан.

Дүгнэлт:Шалгалтаар албан хаагчдыг албан үүргээс нь түдгэлзүүлэхдээ эрх бүхий байгууллагын (шүүх, прокурор, мөрдөгч) албан ёсны шийдвэргүйгээр шийдвэр гаргасан нь тогтоогдсон. Энэ нь: Хөдөлмөрийн тухай хуульд заасан зохицуулалт, хөдөлмөрлөх эрхийн баталгаа, Гэм буруугүйд тооцогдох зарчим,Олон улсын хүний эрхийн гэрээ, Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргах шаардлага зэрэг хүний эрхийн суурь зарчмуудыг зөрчсөн байна.

Шаардлага: Хүний эрхийн Үндэсний Комиссоос тус төрийн байгууллагад дараах шаардлагыг хүргүүлсэн. Үүнд: Б/.... дугаар тушаал болон түүнд үндэслэсэн шийдвэрүүдийг дахин хянан үзэж, хууль зүйн үндэслэлгүйгээр хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан зөрчлийг арилгах; Цаашид албан үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлэх асуудлыг зөвхөн эрх бүхий байгууллагын албан ёсны шийдвэрт үндэслэн  шийдвэрлэх; Захиргааны шийдвэр гаргахдаа албан хаагчийн сонсох эрхийг хангаж, хүний эрх зөрчих нөхцөл үүсгэхгүй байх талаар шаардлага хүргүүлэв.

Шаардлагын биелэлт: Комиссын шаардлагын дагуу тус төрийн байгууллагын  даргын тушаалаар Б/... дугаар тушаалд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэр бүхий албан хаагчдыг ажил, албан тушаалд нь буцаан томилсон. Мөн тушаалын хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох нэгжүүдэд үүрэг чиглэл өгч, албан хаагчдыг ажилд нь нэн даруй оруулах арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна.

Шаардлагын тойм № ....

Огноо: 2026.02.06

Дугаар: № 07/04

Төлөв: Хэрэгжүүлсэн