Гомдол
Өнөөдөр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр тохиож байна

Өнөөдөр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр тохиож байна

2026.04.28 96
Сонсох

Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO)-аас 2003 оноос хойш жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр”, “World Day for Safety and Health at Work” болгон дэлхий нийтээрээ тодорхой нэг уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Монгол Улс 2011 оноос хойш 4 дүгээр сарыг "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар" болгон зарлаж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг өрнүүлж байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс энэ өдрийг тохиолдуулж Тамгын газрын нийт албан хаагчдад зориулсан "Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе" сэдэвт сургалтыг Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны “Хөдөлмөр” сургалт, судалгааны төвийн дарга, ХАБЭА-н сургагч багш Н.Мөнхтуултай хамтран зохион байгууллаа.

Сургалтаар Комиссын Тамгын газрын албан хаагчид ХАБЭА-ийн хууль, дүрэм, стандарт, ажлын байрны аюул эрсдэлийг таних, осол, зөрчлийг урьдчилан сэргийлэх, онцгой нөхцөлд авах арга хэмжээний талаар мэдлэгээ бататгаж, сонирхсон асуудлаараа чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ.