Гомдол
Комиссын дарга Д.Сүнжид Канад–Монголын MERIT төслийн багийхныг хүлээн авч уулзлаа

Комиссын дарга Д.Сүнжид Канад–Монголын MERIT төслийн багийхныг хүлээн авч уулзлаа

2026.04.16 100
Сонсох

Өнөөдөр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Х.Мөнхзул болон Комиссын албан хаагчид Канад–Монголын MERIT төслийн багийхныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад тус төслийн гадаад харилцаа эрхэлсэн захирал Женнифер Адамс, Монгол захирал Р.Алтангэрэл, төслийн хүний эрх, ёс зүй хариуцсан мэргэжилтэн Ц.Оюун нар оролцов.

Комисс Канад–Монголын MERIT төсөлтэй Монгол Улсад хүний эрхийг дээдэлсэн, хүртээмжтэй, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх зорилго бүхий харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм.

Санамж бичгийн хүрээнд энэ онд хүний эрхийн сургалтын гарын авлага, хэрэглэгдэхүүн бэлтгэх, сургагч багш бэлтгэх, ажлын байрны дарамт, хүчирхийллийн талаарх гомдлыг үр дүнтэй шийдвэрлэх механизмыг бэхжүүлэх эрх зүйн болон институц, төрийн байгууллагын албан хаагчдыг чадавхижуулах чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

2026-04-16