Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул бодлого боловсруулагчдад зориулсан хөтөлбөрт хамрагдлаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул бодлого боловсруулагчдад зориулсан хөтөлбөрт хамрагдлаа.

2026.02.28 117
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул Австрали Улсад Австралийн Засгийн газрын тэтгэлэгт (Australia Awards) хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, түүнтэй дасан зохицоход чиглэсэн бодлогыг жендэрийн мэдрэмжтэй хэрэгжүүлэх чиглэлээр бодлого боловсруулагчдад зориулсан богино хугацааны хөтөлбөрт хамрагдлаа.

Хөтөлбөрийн хүрээнд Комиссын гишүүн Х.Мөнхзул Монгол Улсын ган, зуд зэрэг уур амьсгалын өөрчлөлтүүд нь малчин өрхийн ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхэд хэрхэн нөлөөлж байгаа талаар болон цаашид Комиссын зүгээс “Малчдын уур амьсгалын өөрчлөлтөд өртөх эмзэг байдал болон эрсдэлийн хүний эрхэд үзүүлэх нөлөөллийг үнэлэх нь” судалгааг хийхээр төлөвлөж буй талаар танилцууллаа.

Уг судалгаагаар уур амьсгалын өөрчлөлт нь хүний эрхэд хэрхэн нөлөөлж буйг хүний эрх, жендэрийн үүднээс үнэлсэн тайланг боловсруулж улмаар үг дүнг үндэслэн төрийн холбогдох байгууллагад чиглэсэн зөвлөмж боловсруулах зорилготой юм.