Гомдол
Хүүхэд хамгааллын асуудлаар уулзалт зохион байгууллаа

Хүүхэд хамгааллын асуудлаар уулзалт зохион байгууллаа

2026.02.09 88
Сонсох

Хүүхэд хамгааллын асуудлаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга Ц.Мөнхзул, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан нартай уулзлаа

Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлд хүүхэд хамгааллын тогтолцооны асуудлыг тусгахаар төлөвлөсөн бөгөөд энэ хүрээнд Комиссын гишүүн Ж.Хунан илтгэлийн ажлын хэсгийн зарим гишүүдийн хамт 2026 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан, 06-ны өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга Ц.Мөнхзул нартай уулзаж, хүүхэд хамгааллын салбарын үйл ажиллагаа, тус салбарт тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл, санал солилцлоо.

Хүний эрхийн Үндэсний Комисс хүүхдийн эрхийн асуудалд онцгой анхаарал хандуулдаг бөгөөд 25 дахь илтгэлийн хүрээнд хүүхэд хамгааллын хамтарсан баг, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, хүүхдийн эрхийн улсын байцаагч, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас томилогддог хууль ёсны төлөөлөгч, хүүхэд, гэр бүлийн маргаанд томилогддог шинжээчийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ, үнэлгээ өгөх юм.

Уулзалтын үеэр ХЭҮК-ын өмнөх илтгэлүүдийг хэлэлцээд УИХ-аас гаргасан тогтоолын хэрэгжилт хангалтгүй, мөн 2024 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж байгаа Хүүхэд хамгааллын тухай хуулийг даган батлагдах ёстой дүрэм, журам, стандартуудын зарим нь өнөөдрийг хүртэл батлагдаагүй байгааг анхаарч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд тавьж буй хяналтыг сайжруулахыг зөвлөлөө.