Гомдол
Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2.1 дэх хэсэгт заасны дагуу ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллөөс Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэрээ дэвшүүлсэн оролцогч иргэдээс нэр дэвшигчийг сонг

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2.1 дэх хэсэгт заасны дагуу ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллөөс Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэрээ дэвшүүлсэн оролцогч иргэдээс нэр дэвшигчийг сонг

2025.12.31 109
Сонсох

Тус сонсголыг Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2025 оны А/44 дугаар тушаалын дагуу байгуулагдсан Ажлын хэсэг зохион байгуулж буй бөгөөд Ажлын хэсгийн ахлагчаар Комиссын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга С.Нямбаяр, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ж.Энхболд, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны Тогтвортой хөгжлийн хэлтсийн дарга С.Батцэцэг, Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, “Хөөрхөн зүрх” ТББ-ын Ерөнхий зохицуулагч Б.Оюундарь, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга А.Балдангомбо, Хүний эрхийн боловсролын хэлтсийн сурталчилгаа хариуцсан референт Б.Энхбаяр нар ажиллалаа.   

Хорооны гишүүнд нэрээ дэвшүүлсэн “Эмэгтэй удирдагч” сангийн тэргүүн М.Болормаа, “Глоб Интернэшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэн, “Монголын Залуучуудын эвсэл”-ийн зөвлөх Б.Болорсайхан, Хуульч, өмгөөлөгч Б.Энхцэцэг, Монгол Улсад Хүний эрхийг хамгаалах үндэсний холбооны удирдах зөвлөлийн дарга Д.Ганбаяр нар Нээлттэй сонсголд оролцож, Ажлын хэсгийн гишүүд болон бусад оролцогчдын асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6 дахь хэсэгт заасны дагуу Хорооны гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг “Нээлттэй сонсгол” зохион байгуулснаас хойш ажлын таван өдрийн дотор нууц санал хураалт явуулж, хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчээс сул орон тоо гарсан гишүүний тоогоор Хорооны гишүүнийг сонгох бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын хуралдаанаар сонгогдсон гишүүнийг батламжилна.

Ташрамд дурдахад, Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн цагаас хойш хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх тухай 14 дүгнэлт, Комиссын гишүүний 26 зөвлөмжийг иргэдийн гомдол, мэдээлэлд үндэслэн гаргасан байна.