Гомдол
ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд "Хүний эрх, хүмүүнлэг дэлхийн төлөө" чуулганд оролцов

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд "Хүний эрх, хүмүүнлэг дэлхийн төлөө" чуулганд оролцов

2025.10.30 85
Сонсох

Монголын Эмнести Интернэшнл төрийн бус байгууллагаас “Хүний эрх, хүмүүнлэг дэлхийн төлөө” XXIII ерөнхий чуулган зохион байгууллаа. Хүний эрх, хүмүүнлэг дэлхийн төлөө- Бид хамтдаа! уриан дор орон нутгийн төлөөлөгчид, мэргэжил, сонирхлын бүлгүүд, залуучууд зэрэг олон талт төлөөлөл оролцсон тус чуулганд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд оролцож Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал, Комиссоос хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулав.



“Энэ удаагийн ерөнхий чуулган бол зөвхөн тайлангийн уулзалт төдий биш хамтын хүч, итгэл, хүний эрх, хүмүүнлэг байдлыг илэрхийлсэн эв нэгдлийн уулзалт болж чадлаа. Дарангуйлал, айдсын эсрэг хамтдаа зогсож, эрх чөлөө, эв санаа, итгэл найдвар, шударга ёсны талд бат зогсох зорилгоо бид дахин баталгаажууллаа” хэмээн Монголын Эмнести Интернэшнл төрийн бус байгууллага дүгнэж байна.