Гомдол
ХЭҮК 1199 өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэв

ХЭҮК 1199 өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэв

2025.10.27 187
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар иргэдийн хүний эрхийн боловсрол, мэдлэг, хандлагыг дээшлүүлэх 241 удаагийн 402 цагийн сургалтад 14550 оролцогчийг хамруулж, 947 иргэнд хүний эрхийн зөвлөгөө өглөө. Нийслэл, дүүргээс 920, аймаг орон нутгаас 276 буюу нийт 1199 өргөдөл, гомдол хүлээн авч холбогдох ажиллагаа хийлээ.

Энэ хүрээнд гомдол, мэдээллийн мөрөөр 30 удаагийн, Комиссын гишүүний санаачилгаар 141 буюу нийт 171 удаагийн хяналт шалгалт хийж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, арилгах чиглэлээр Хүний эрхийн Үндэсний Комиссын зөвлөмж-1, Комиссын гишүүний-47 зөвлөмж, Комиссын гишүүний 23 шаардлагыг холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтийг хангуулан ажиллав. Түүнчлэн хууль тогтоомж, эрх зүйн 36 актад 124 санал хүргүүлсэн бол 20 судалгаа, дүн шинжилгээний 8 ажил гүйцэтгэлээ.