Гомдол
Хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт өндөрлөлөө

Хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт өндөрлөлөө

2025.10.08 98
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисс, Батлан хамгаалах яам хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын болон хүмүүнлэгийн эрх зүйн гэрээ, конвенц, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон цэргийн алба хаагчдын хуульд заасан эрхийг баталгаатай эдлүүлэх, алба хаагчдын дунд үүсэх дүрмийн бус харилцаа, хүний эрхийн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдэнд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлэх, хоёр байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг олон зорилтыг тусгасан юм.

Энэ хүрээнд Зэвсэгт хүчний хэмжээнд хүний эрхийн боловсролыг алба хаагчдад олгох, сургалтын үйл ажиллагааг явуулах "Хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт"-ыг аравдугаар сарын 06-08-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтын үйл ажиллагаанд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболд, Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр болон албаны хүмүүс оролцож, алба хаагчдад хүний эрхийн сургагч багшийн сургалтад хамрагдсан гэрчилгээ гардуулав.

"Хүний эрхийн сургагч багш"-аар бэлтгэгдсэн Зэвсэгт хүчний анги байгууллагын 33 алба хаагч цэргийн командлал, удирдах газар, нэгтгэл, анги, байгууллагадаа хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах юм.

Сургалтыг дараах албан хаагч, багш удирдан чиглүүллээ.

• Хүний эрхийн Үндэсний Комиссын ХЭБХ-ийн дарга Х.Цэцгээ

• Хүний эрхийн Үндэсний Комиссын ХЭБХ-ийн референт Б.Батцоож

• Хүний эрхийн Үндэсний Комиссын ХЭБХ-ийн референт О.Тодбулаг

• Хүний эрхийн Үндэсний Комиссын ХХМХХ-ийн референт Л.Болдхүү

• Хүний эрхийн шинжээч Б.Хишигсайхан

• “И-Монголиа академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтсийн дарга В.Лут-Очир

• АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн дэд профессор Д.Оюунсүрэн нар ажиллалаа.

Түүнчлэн сургалтыг дараах агуулгын хүрээнд зохион байгуулж хүний эрхийн боловсрол нэмэгдүүлэв. Үүнд:

• Насанд хүрэгчдэд зориулсан сургалтын арга зүй

• Хүний эрхийн хязгаарлалт ба Зэвсэгт хүчин

• Хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцыг хэрэглэх нь

• Жендэр хүний эрхийн асуудал болох нь

• Сэтгэцийн эрүүл мэнд ба хүний эрх

• Эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас урьдчилан сэргийлэх нь

• Хүүхдийн эрх ба хамгаалал

• Хүний хувийн мэдээлэл хамгаалахад анхаарах асуудал