Гомдол
Булган аймгийн Булган сумын төрийн албан хаагчдыг Хүний эрх ба цахим технологи сургалтад хамрууллаа

Булган аймгийн Булган сумын төрийн албан хаагчдыг Хүний эрх ба цахим технологи сургалтад хамрууллаа

2025.10.07 87
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүний эрх ба цахим технологи” нээлттэй өдөр арга хэмжээг 10 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган суманд зохион байгууллаа. Нээлттэй өдрийн хүрээнд Булган сумын төрийн захиргаа, үйлчилгээ, тусгай байгууллагын 80 гаруй албан хаагчдыг Хүний эрх ба цахим технологи сургалтад хамрууллаа.

Сургалтаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа Монгол Улсын цахим хөгжлийн бодлого, түүний хэрэгжилтэд хүний эрх, хувийн мэдээллийг хамгаалах тогтолцоо хэрхэн тусгагдсан байдал, технологийн хэрэглээнээс үүдэн гарч буй хүний эрх, эрх чөлөөний эрсдэлийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд туссан Хүний эрх ба цахим технологийн асуудлыг танилцууллаа. Үүний дараа Комиссын гишүүн Г.Нарантуяа цахим технологи, хүний хувийн мэдээлэлтэй холбоотой оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.

Энэ удаагийн сургалтын хөтөлбөрт Хүний эрх ба цахим технологи, төрийн албан хаагчдын хүний хувийн мэдээлэл хамгаалахтай холбогдон хуулиар хулээж буй үүрэг хариуцлага, хүний хувийн мэдээлэл хариуцахтай холбоотой анхаарах асуудлууд болон үүсэж болзошгүй хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг агуулгыг багтаасан Хүний хувийн мэдээллээ хамгаалахад анхаарах асуудлууд, Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл зэрэг сургалт мэдээллүүд багтсан юм.