Гомдол
ХЭҮК Орхон аймагт хяналт шалгалт хийж байна

ХЭҮК Орхон аймагт хяналт шалгалт хийж байна

2025.08.30 127
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг иргэнээс ирсэн гомдлын дагуу Орхон аймгийн Боловсролын газарт хүний эрхийн хяналт шалгалт хийж байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдол, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар, эсхүл иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хүсэлтээр шалгалт хийх”, 25 дугаар зүйлийн 25.1.6-д “байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд дангаар, эсхүл төрийн эрх бүхий байгууллагатай хамтран шалгалт хийх”, 29 дүгээр зүйлийн 29.6.4-т “Комиссын гишүүний удирдамж, чиглэлийн дагуу хүний эрхийн хяналт шалгалт явуулах” гэж заасан чиг үүргийг Комисс хэрэгжүүлэн ажилладаг.