Гомдол
Австрали улсын Үндэсний их сургуулийн оюутнууд ХЭҮК-т зочиллоо

Австрали улсын Үндэсний их сургуулийн оюутнууд ХЭҮК-т зочиллоо

2025.07.03 369
Сонсох

Австрали улсын Үндэсний их сургуулийн /Australian National University/ оюутнууд Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцах зорилгоор /2025.07.03/ зочиллоо.

Тус улсын Засгийн газраас бусад улс орны соёл уламжлал, түүхийг судлах боломж олгох зорилготой төсөл хэрэгжүүлж жил бүр оюутан залуусаа илгээдэг юм байна. Төслийн хүрээнд энэ удаа 16 оюутан Монгол Улсад ирсэн бөгөөд ХЭҮК-ын үйл ажиллагаатай хоёр дахь жилдээ танилцаж байна.

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа зочдод Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны талаар танилцуулав. Мөн нийгэм, улс төрийн тогтолцооны талаар ерөнхий мэдээлэл өгч сонирхсон асуултад нь хариулт өгч, харилцан яриа өрнүүллээ.