Гомдол
Хүүхдийн эрхээр мэргэшсэн өмгөөлөгч БЭЛТГЭХ АНХНЫ СУРГАЛТ БОЛЛОО

Хүүхдийн эрхээр мэргэшсэн өмгөөлөгч БЭЛТГЭХ АНХНЫ СУРГАЛТ БОЛЛОО

2023.11.13 565
Сонсох

Хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг хэрэгжүүлдэг төрийн байгууллагын алба хаагч болон хуульч, өмгөөлөгчдийг чадавхжуулах, хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, эрх зүйн дүрэм журам, стандартын талаар нэгдсэн мэдээ, мэдээлэл түгээх зорилгоор “Хүүхдийн эрхээр мэргэшсэн хуульч, өмгөөлөгч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт”-ыг өнөөдөр /2023.11.13/ зохион байгууллаа.

Тус сургалтыг Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөн, “Хүүхдийн эрх хамгаалал”, БХХХНС “Үжин төв” төрийн бус байгууллага санаачилж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн ерөнхий газар, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбоо, “Монголын Сос Хүүхдийн хотход” НҮТББ хамтран зохион байгуулсан сургалтад хүүхдийн эрхийн чиглэлийн 60 албан хаагч, хуульч, өмгөөлөгч хамрагдлаа.

Сургалтад

ХЭҮК-ын Хүний эрхийн сургалт, сурталчилгааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Цэцгээ

·      Хүний эрх, хүүхдийн эрхийн тухай үндсэн ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага

ХЭҮК-ын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлстийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Болдхүү

·      Хувийн мэдээлэл хамгаалах үйл ажиллагаа

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, ХЭҮК-ын дэргэдэх ИНЗ-ийн гишүүн, Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч Д.Ундраа

·      Хүүхдийн эрхийн өнөөгийн нөхцөл байдал

Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Н.Хөхөө

·      Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Хамтарсан багтай хуульчдын хамтын ажиллагаа

Монголын Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Хуульчдын Холбооны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх хорооны тэргүүн, хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа

·      Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа дахь хүүхэд хамгаалалд өмгөөлөгчдийн анхаарах зарим асуудал сэдвээр оролцогчдод хичээл зааж, хүүхдийн эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүллээ.

Ташрамд дурдахад, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Өмгөөлөгчдийн холбоотой 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Санамж бичиг байгуулж, нэн тэргүүнд Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчдийн олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцийг хэрэглэх чадавхийг нэмэгдүүлэх, өмгөөлөгчдийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх, хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн өмгөөлөгч бэлтгэх сургалтыг ирэх 2024 оноос үе шаттай зохион байгуулна.