Гомдол
“Тогтвортой хөгжлийн зорилгын нээлттэй өдөрлөг”-т Хүний эрхийн Үндэсний Комисс оролцож байна.

“Тогтвортой хөгжлийн зорилгын нээлттэй өдөрлөг”-т Хүний эрхийн Үндэсний Комисс оролцож байна.

2022.09.10 404
Сонсох

Өнөөдөр /2022.09.10/ Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжлийн зорилгын нээлттэй өдөрлөг”-т Хүний эрхийн Үндэсний Комисс оролцож байна. Тодруулбал, тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэсэн уг өдөрлөгийг Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж байгаа юм.

IMG_2768.JPG

ХЭҮК-ын мэргэжилтнүүд зөвлөгөө мэдээлэл өгч байгаа тул “Тогтвортой хөгжлийн зорилгын нээлттэй өдөрлөгт ард иргэд идэвхтэй оролцоно уу.