Гомдол
ХЭҮК НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын албаны Монгол Улсыг хариуцсан ажилтан Себастьен Гиёогтай санал солилцлоо

ХЭҮК НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын албаны Монгол Улсыг хариуцсан ажилтан Себастьен Гиёогтай санал солилцлоо

2022.11.08 521
Сонсох

НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын албаны Монгол Улсыг хариуцсан ажилтан Себастьен Гиёог ХЭҮК-ын дарга Ж.Хунан, Комиссын гишүүн Г.Нарантуяа, Д.Сүнжид болон Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов нар 2022 оны 11 дүгээр сарын 07-нд хүлээн авч уулзлаа.

IMG_7950.JPG

Уулзалтын эхэнд ноён Себастьен Гиёо Комиссын зүгээс хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Монгол Улсад хийх айлчилж буй зорилгоо танилцууллаа.

Тэрбээр,

-Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын алба хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Монгол Улс дахь хүний эрхийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагын удирдлагуудтай санал солилцох,

-Хүний эрхийн Үндэсний Комиссын чиг үүрэг өргөжсөнтэй холбогдуулан НҮБ-аас үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох,

-Хүрээлэн буй орчны эрх ба уур амьсгалын өөрчлөлтийн асуудал,

-Иргэний нийгмийн болон зорилтот бүлгийн төлөөлөлтэй уулзаж санал солилцох,

-Хөдөө орон нутаг дахь иргэдийн эрхийн хэрэгжилттэй танилцаж, санал солилцох төлөвлөгөөгөө танилцуулж, Комиссын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

IMG_7949.JPG

Уулзалтын үеэр ХЭҮК-ын дарга Ж.Хунан шинээр байгуулагдсан механизмыг бэхжүүлэхэд урт болон дунд хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон Хүний эрхийн индекс боловсруулах ажилд НҮБ-ын дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг олон талт сэдвийн хүрээнд санал солилцлоо.

IMG_7948.JPG

Уулзалтад ХЭҮК-ын Захиргаа, удирдлагын хэлстийн дарга Ш.Үнэнтөгс, Гадаад хамтын ажиллагааны тасгийн дарга Ө.Ундрах, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын албаны Монгол Улс дахь Хүний эрхийн үндэсний зөвлөх Ч.Алтангэрэл болон бусад албаны хүмүүс оролцлоо.