

Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус байгууллагын нийт албан хаагч нарт "Хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн анхаарах асуудлууд" сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтад тус байгууллагын 19 албан хаагч биечлэн, сумдын газрын даамлууд цахимаар, нийт 38 албан хаагч оролцож, хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн анхаарах асуудлын талаар мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ.

Сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт талархал илэрхийлье.
