Гомдол
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Кристоф Кампыг хүлээн авч уулзлаа

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Кристоф Кампыг хүлээн авч уулзлаа

2026.05.04 58
Сонсох

Уулзалтын эхэнд Комиссын дарга Д.Сүнжид ХЭҮК-ын чиг үүрэг болон Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд үндэстний цөөнхийн талаар тусгаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд Комиссын зүгээс санаачилга гарган ажилладаг талаар танилцуулаад, Дээд Комиссар болон бусад албаны хүмүүст цаг зав гарган албан уулзалт хийж байгаад талархал илэрхийллээ.

Түүнчлэн 2023 онд Аймгийн Засаг дарга нарын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дэд хөтөлбөр, бодлогын баримт бичигт тусгасан хүний эрх, эрх чөлөөний асуудал, түүний хэрэгжилтийн нөхцөл байдалд Комиссоос дүн шинжилгээ хийсэн. Энэхүү дүн шинжилгээний мөрөөр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөнд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төсвийг тэгш хуваарилах, хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй байх тогтвортой байдлын зорилтын зарчмыг эрхэмлэж хүний эрхийн болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллахыг анхааруулах зорилготой мэдээллийг 2024 онд хүргүүлж ажилласан.

Уулзалтын эцэст Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд Комиссар ноён Кристоф Камп Баян-Өлгий аймагт ажиллах тухайгаа хэлээд цаашид хамтран ажиллахаа илэрхийлэв.

Өнөөдрийн уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Судалгаа, дүн шинжилгээний референт И.Мөнхбаяр, Гадаад хамтын ажиллагааны тасгийн референт Ч.Амарбаясгалан, нөгөө талаас  Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд Комиссар Кристоф Камп, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд Комиссарын Ажлын албаны Улс төрийн зөвлөх Ануар Азбеков, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын атташе Х.Идэр нар оролцож санал солилцов.