Гомдол
“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ БАРУУН БҮСИЙН НЭГДСЭН УУЛЗАЛТ, АРГА ХЭМЖЭЭ” УВС АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ БАРУУН БҮСИЙН НЭГДСЭН УУЛЗАЛТ, АРГА ХЭМЖЭЭ” УВС АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2026.10.24 283
Сонсох
14062
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба, Удирдлагын академи болон Канад-Монголын Мерит төсөл хамтран “Төрийн албан хаагчийн чадавхыг бэхжүүлэх баруун бүсийн нэгдсэн уулзалт, арга хэмжээ”-г 2026 оны аравдугаар сарын 20-21-ний өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотод зохион байгуулж байна.
14066
Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдын 400 гаруй төлөөлөл оролцож байгаа уг арга хэмжээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул оролцож, төрийн алба ба хүний эрх, Комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төрийн албан дахь хүний эрхийн асуудлууд, шийдвэрлэх арга зам гэсэн 4 агуулгын хүрээнд "Төрийн албан дахь хүний эрхийн нөхцөл байдал" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрээр төрийн алба хүний эрхийг хүндэтгэж, хамгаалж чаддаг болсон цагт иргэдийн төрд итгэх итгэл сайжирч, хүний эрх бодит утгаар хэрэгжиж, иргэдийн амьдрал сайжирна. Харин Төрийн албан хаагчийн хүний эрхийг хамгаалах нь зөвхөн ажилтны эрхийн асуудал биш. Энэ бол төрийн албаны чанар, мэргэшсэн байдал, хариуцлагатай засаглалын асуудал гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн "Мэргэшсэн, ёс зүйт, хүний эрхийг дээдэлсэн, тэгш хүртээмжтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо.
14061
Тус арга хэмжээ нь төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
14065