Гомдол
Увс аймгийн төрийн байгууллагын дарга, захирал, эрхлэгч нар хүний эрхийн сургалтад хамрагдлаа

Увс аймгийн төрийн байгууллагын дарга, захирал, эрхлэгч нар хүний эрхийн сургалтад хамрагдлаа

2026.10.24 36
Сонсох
 
833790626_28246011868431894_1956901065375807444_n
Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс өгсөн хүсэлтийн дагуу 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус аймгийн төрийн албан байгууллагуудын дарга, захирал, эрхлэгч нарт "Хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн анхаарах асуудлууд" сэдвээр сургалт зохион байгууллаа.
20261005_141358
Сүүлийн 10 жилийн байдлаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст иргэдээс гаргасан гомдлын 17.3 хувь, Комиссын Увс аймаг дахь референтэд ирүүлсэн гомдлын 43.9 хувь нь хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн, ажлын байрны дарамт, хүчирхийлэлд өртсөн талаарх гомдол эзэлж байна.
835098952_1100919542336159_8633576092103545422_n
Увс аймгийн Нутгийн удирдлагын ордны Иргэдийн оролцоо хуралдааны танхимд зохион байгуулсан уг сургалтад нийт 54 байгууллагын дарга, удирдлага оролцож, хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн анхаарах асуудлын талаар мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ.
 
20261005_141425
Сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Увс аймгийн Засаг даргын тамгын газарт талархал илэрхийлье.
20261005_141502