Гомдол
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын албан хаагчид хүний эрх, хүний эрх хамгаалагчийн талаарх мэдлэг, ойлголтоо бататгалаа

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын албан хаагчид хүний эрх, хүний эрх хамгаалагчийн талаарх мэдлэг, ойлголтоо бататгалаа

2026.05.01 285
Сонсох

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын албан хүсэлтийн дагуу “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизм” сэдвээр сургалт зохион байгууллаа.  

Сургалтад Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбат “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизм”, Сургалт сурталчилгаа, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн А.Балдангомбо “Хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаалах зохицуулалтыг байгууллагын дотоод журамд тусгах нь” сэдвээр мэдээлэл хийж, сургалтад оролцогчдын асуултад хариуллаа.  

Сургалтад Тамгын газрын алба хаагчид оролцож, хүний эрх хамгаалагчийн эрхийн тухай мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ. 

Захиргааны хэргийн анхан шүүх 2004 онд байгуулагдаж тухайн ондоо зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан иргэд, хуулийн этгээдийн 160 нэхэмжлэлийг хүлээн авч, 48 захиргааны хэргийг хянан шийдвэрлэж байсан бол 2025 онд иргэн, хуулийн этгээдээс 1768 нэхэмжлэл хүлээн авч, 1098 захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн байна.