Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна

2026.05.06 87
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллан аймгийн төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй хүний эрхийн асуудал, зорилтот бүлгийн эрхийн хэрэгжилтийн талаар ярилцаж, санал солилцлоо.

Мөн “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд нийгмийн үйлчилгээний байгууллагуудад хяналт шалгалт хийлээ. Тухайлбал Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Ахмадын настны асрамж, үйлчилгээний төв болон ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежид хяналт шалгалт хийж ажиллав.

Хяналт шалгалтын хүрээнд хүний эрхийн хэрэгжилт, үйлчилгээний хүртээмж, орчин нөхцөл, иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хамгааллын асуудалд үнэлэлт дүгнэлт хийж, холбогдох байгууллагуудад зөвлөмж чиглэл өгч байна.