Комисс “Оюун, сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөв байдал”, “Оюун, сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтад хүний эрхийн үүднээс хийсэн дүн шинжилгээ” сэдэвт судалгааны ажлыг судалгааны багуудаар гэрээлэн гүйцэтгүүлж байна. Тус судалгааны зорилго нь сэтгэцийн эмгэг, оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хэрэгжилт, бодит нөхцөл байдал, эрх зүйн зохицуулалтад тулгамдаж буй асуудлыг тодорхойлох юм. Энэ хүрээнд орон нутаг дахь албан хаагчид судалгааны мэдээлэл цуглуулах үйл явцад дэмжлэг үзүүлэн ажиллалаа. Тухайлбал аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эмч, багийн нийгмийн ажилтан, оюун сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүний асран хамгаалагч, харгалзан дэмжигч болох нийт 10 хүнээс асуулга авч судалгааны багт хүргүүллээ.
"Сэтгэцийн эмгэг, оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хэрэгжилт" сэдэвт судалгааны ажил хийгдэж байна
2026.10.20
319