Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт (2026.10.30) зохион байгууллаа.

Сургалтаар Хүний эрхийн Үндэсний Комиссын референт Б.Золжаргал нь “Хүний эрх ба төрийн үүрэг” сэдвээр илтгэл тавьж, хүний эрхийн ойлголт,ангилал, суурь зарчим, төрийн үндсэн үүрэг, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, төрийн байгууллага, албан хаагчийн үүрэг, хариуцлага болон төрийн үйлчилгээнд тавигдах шаардлага, анхаарах асуудлын талаар жишээн дээр ярилцаж дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тус сургалт нь шүүхийн Тамгын газрын захиргааны ажилчдын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, өдөр тутмын ажилдаа хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэхэд чиглэлээ.
Сургалтад шүүхийн Тамгын газрын 13 ажилтан хамрагдсан байна.
