Комиссын гишүүн Ж.Хунан, Тамгын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн Бодлого төлөвлөлт хариуцсан референт Э.Батжаргал нар Монголын Өсвөрийн сэтгүүлчдийн холбооны 34 гишүүнийг өнөөдөр (2026.08.12) хүлээн авч Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны талаар танилцуулж, чөлөөт ярилцлага өрнүүлэв.

Комисс нь иргэд, олон нийтийн хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт цогц арга хэмжээг хэрэгжүүлдэг бөгөөд энэ хүрээнд сурагч, өсвөр насны хүүхдүүдэд зориулсан сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулж байна.

Комисс энэ оны 04 дүгээр сард ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлж, хүүхдийн эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Эрхээ мэдье, түгээе” сургалтыг Өсвөрийн сэтгүүлчдийн клубтэй хамтран амжилттай зохион байгуулсан билээ.
