Монгол Улсад хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх үйлсэд тууштай дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэн НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрт талархал илэрхийлье.
Цаашид ч энэхүү түншлэл улам бэхжин, Монгол хүн бүрийн эрх, эрх чөлөөг хангах үйл хэрэгт шинэ үр дүн, бодит ахиц авчирна гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, дэмжих чиглэлээр амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдээс дурдвал:
- “Хүний эрхийн Үндэсний Комиссын чадавх дээшлүүлэх” төсөл
- “Шашны сургууль, сүм хийдэд шавилан суралцаж буй хүүхдийн эрхийн нөхцөл байдалд хяналт үнэлгээ”
- “Хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төсөл
- “Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах, байгаль орчны засаглал”
- “Монгол Улсын хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх нь”
- “Бизнес ба хүний эрх” төслийн санхүүжилтээр “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль” сурталчлах
- “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь”
- Уул уурхайн салбараас хүний эрхэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах нь: Өмнөговь аймаг
- “Монгол Улсад мэргэшсэн иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төсөл