Гомдол
"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ба хүний эрх" сэдэвт сургалтыг баруун бүсийн хэмжээнд зохион байгуулав

"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ба хүний эрх" сэдэвт сургалтыг баруун бүсийн хэмжээнд зохион байгуулав

2026.05.16 75
Сонсох

Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ба хүний эрх" сэдэвт бүсчилсэн сургалтыг 2026 оны 5 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд Ховд аймагт амжилттай зохион байгууллаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор Б.Энхболд “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бус харьцахаас ангид байх эрх” сэдвийн хүрээнд хүний эрхийн суурь зарчим, хүний эрхэд суурилсан хууль сахиулах ажиллагаа, хууль сахиулагчийн хүний эрхийг хамгаалах үүрэг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах талаар мэдээлэл өглөө.

Сургалтад хамрагдсан алба хаагчид шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь Олон улсын гэрээ, конвенц болон үндэсний хууль тогтоомжийн хэрэгжилт, хүний эрх, жендэрийн тэгш байдлын ойлголт, Эрүү шүүлтээс ангид байх эрх зүйн зохицуулалтын талаарх мэдлэг, ойлголтоо гүнзгийрүүлж, цаашид хүний эрхийн чиглэлээр сургалт зохион байгуулах юм.

Уг сургалтад Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн нийт 35 алба хаагч хамрагдлаа.