Гомдол
"Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сургалтад хамрагдсан алба хаачид сертификатаа гардан авлаа

"Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сургалтад хамрагдсан алба хаачид сертификатаа гардан авлаа

2026.05.30 54
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан Цагдаагийн ерөнхий газар болон Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан Институт, Хүний Эрхийн Газартай хамтран Цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад “Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.  

Тус сургалт 2026 оны 5 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, Улаанбаатар цагдаагийн хүрээний 16 анги, байгууллагын 40 гаруй удирдах албан тушаалтнууд сертификатаа гардан авлаа.

Сургалтыг ЕАБХАБ-ын АИХЭГ-ын хүний эрхийн зөвлөх, хатагтай Анете Эрдмане, ЕАБХАБ-ын АИХЭГ-ын Хэв журам сахиулах асуудлаарх олон улсын зөвлөх, ноён Гари Уоаит нар удирдан явуулснаараа онцлог боллоо.

Сургагч багш нар хүний эрхийн чиглэлээр сургалт зохион байгуулж, жагсаал цуглаанд мониторинг хийдэг, нийтийн хэв журам сахиулах цагдаагийн байгууллагын шинэчлэлийн талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай юм.

Сургалтын хөтөлбөрийг Ардчилсан Институт Хүний Эрхийн Газар (АИХЭГ)-аас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн туршлагууд дээр үндэслэсэн боловсруулсан бөгөөд тус газраас эрхлэн гаргасан “Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад баримтлах хүний эрхийн гарын авлага”-д тулгуурлан оролцогчдод мэдлэг олгов. Гарын авлага: (дараах холбоосоор үзнэ үү: http://www.osce.org/odihr/226981).