Гомдол
ХЭҮК-ын гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт “Хүний эрхийн төлөө хамтдаа” арга хэмжээг зохион байгуулж байна

ХЭҮК-ын гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт “Хүний эрхийн төлөө хамтдаа” арга хэмжээг зохион байгуулж байна

2026.06.09 199
Сонсох

Арга хэмжээний хүрээнд Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран  2026.06.09-10-ны өдрүүдэд ажиллаж байна.

Тус ажлын хэсгийн гишүүд аймгийн Засаг дарга Ш.Ёл, ИТХ-ын дарга Г.Цолмон тэргүүтэй удирдах албан тушаалтнуудтай уулзаж, орон нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдалд хийсэн дүгнэлт, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг товч танилцуулж, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар мэдээлэлтэй танилцлаа.

Мөн аймгийн төрийн албан хаагчдад зориулан “Хүний эрхэд суурилсан төрийн албаны үйл ажиллагаа”, “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоо”, “Хөдөлмөрийн дотоод журамд хүний эрх хамгаалагчийг хамгаалах заалтыг тусгах аргачлал” зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж, иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.

 Мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хийх хяналт шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд ажилтны хөдөлмөрлөх эрх, ажлын байрны дарамтыг илрүүлэх чиглэлээр санал асуулга авлаа.