Гомдол
“Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафон амжилттай болж өндөрлөлөө

“Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафон амжилттай болж өндөрлөлөө

2026.05.30 101
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын санаачилгаар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүүхэд бүр ялагч – Хүүхэд бүр хамгаалагч” уриан дор Хүүхдийн марафон 2026 гүйлтийг 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Говьсүмбэр аймагт 2 дах удаагаа амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 1000 гаруй хүүхэд оролцов.

Марафоны гол зорилго нь хүүхэд бүрийг ялгаварлан гадуурхалт, үе тэнгийн дээрэлхэлтээс ангид, аюулгүй орчинд өсөж хөгжих эрхийг дэмжих, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын хор уршгийг олон нийтэд таниулах, эерэг хандлага, зөв соёлыг төлөвшүүлэх, спортоор дамжуулан эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн юм.

Түүнчлэн марафоны хүрээнд хүүхдийн эрх хамгаалал, үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчны зөв хэрэглээг сурталчилсан олон нөлөөллийн ажил зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээг Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс, Биеийн тамир спортын газар, Нэгдсэн эмнэлгийн хамт олонд хүүхдийн эрх, хамгааллыг дэмжих, хүүхэд бүрийн сайн сайхан байдал, хөгжил, оролцоог хангахын ач холбогдлыг олон нийтэд таниулахад нэгдэж байгаа байгууллагуудад талархал илэрхийлье.

Мөн Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн хүүхдүүддээ талархал илэрхийлж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.