Гомдол
“Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафон амжилттай болж өндөрлөлөө

“Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафон амжилттай болж өндөрлөлөө

2026.05.31 132
Сонсох

Өнөөдөр (2026.05.31) Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг 6 насны ангилалаар 6-17 насны хүүхдүүдийг хамруулан гурав дах жилдээ уламжлал болгон амжилттай зохион байгууллаа.

Марафоны нээлтэд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын дарга Б.Доржхуяг, Гүүд Нэйборс олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын Ерөнхий менежер А.Бүрэнжаргал, марафоныг санаачлагч Б.Мөнхжин нар оролцож, үг хэллээ.

Комиссын гишүүн Ж.Хунан энэхүү арга хэмжээнд оролцож байгаа хүүхдүүдэд амжилт хүсээд, насанд хүрсэн хүн бүр хүүхдийн өмнө үүрэг хүлээгч, хүүхэд хамаалагч  юм. Хүүхдүүдээ энэ арга хэмжээнд оролцуулж, хүүхдийн хөгжил, оролцоог дэмжиж байгаа эцэг, эх асран хамгаалагч нарт баярлалаа. Мөн хамтран зохион байгуулж буй байгууллагууд болон хувь нэмэр оруулсан бүх хүнд талархал илэрхийлье хэмээв.

Энэхүү үйл ажиллагаа нь  үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг сурталчлан таниулах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой.

Энэ жилийн “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафонд нийслэлд нийт 4.215 хүүхэд бүртгүүлэн хурд хүч, авхаалж самбаагаа сорихоос гадна “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хэмээх үзэл санаанд нэгдэж байгаа юм.  

Харин орон нутагт 17 аймагт тус марафоныг зохион байгуулж байна.

Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхдүүд

• Барианд орж буй түүхэн мөчөө мэргэжлийн гэрэл зурагчны дуранд мөнхөлж

• Мэргэжлийн нүүр хувиргагчаар нүүрээ будуулан

• Үлгэр, киноны баатруудтай гэрэл зураг татуулж

• Өөрийн хүсэл, мөрөөдлөө “Хүслийн хайрцаг”-т шивнэн

• Авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт, хүний эрхийн интерактив контент үзэж сонирхохоос гадна

• The Open Mic арга хэмжээнд оролцсон юм.

Хамтран зохион байгуулагч:

Цагдаагийн ерөнхий газар

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар

Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар

Гүүд Нэйборс ОУТББ

Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газар

Sarayui institute

Дэлхийн зөн

Child.mn

Хамтран зохион байгуулж хүүхдийн эрх, хамгааллыг дэмжих, хүүхэд бүрийн сайн сайхан байдал, хөгжил, оролцоог хангахын ач холбогдлыг олон нийтэд таниулахад нэгдэж байгаа байгууллагуудад талархал илэрхийлье.

Үе тэнгийнхэндээ зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх үйлсэд нэгдэж өөрдсийн оролцоогоор үлгэрлэн Марафонд оролцож байгаа хүүхдүүддээ баярлалаа.