Гомдол
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид: Цөлжилт, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээлтийн бодлого, арга хэмжээний үр дүнг иргэдийн амьдралын чанарт үзүүлсэн бодит өөрчлөлтөөр үнэлдэг тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг тэмдэглэв

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид: Цөлжилт, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээлтийн бодлого, арга хэмжээний үр дүнг иргэдийн амьдралын чанарт үзүүлсэн бодит өөрчлөлтөөр үнэлдэг тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг тэмдэглэв

2026.08.26 390
Сонсох

Өнөөдөр (2026.08.26) “Цөлжилт, газрын доройтлын эсрэг хариу арга хэмжээ авахын тулд хүний эрхэд суурилсан, хүн төвтэй газрын нөхөн сэргээлтийг дэмжих нь” хэлэлцүүлэг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Цэнхэр бүсэд зохион байгуулагдлаа.

Панел хэлэлцүүлэгт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор Д.Сүнжид оролцлоо. Тэрбээр өнөөдөр дэлхий нийтээрээ байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн ноцтой сорилтуудтай нүүр тулсаар байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос жил бүр Улсын Их Хуралд хүргүүлдэг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх 25 удаагийн илтгэлийн 10-д нь иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн төлөв байдлын хэрэгжилтийн талаар тусгаж, холбогдох шийдвэрүүдийг гаргуулсан. Тодруулбал 2024 онд Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдлын судалгаа, дүн шинжилгээг хийж, 23 дахь илтгэлдээ тусгалаа. Энэ хүрээнд орчны бохирдол, хотын стандарт, уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийн эрхийн асуудлыг хөндсөн.

Цөлжилт, газрын доройтол, ган гачиг нь зөвхөн байгаль орчны хямрал төдийгүй хүний эрхийн хямрал мөн. Эдгээр нь амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, ус, хоол хүнс, орон байр, амьжиргаа, эрүүл аюулгүй орчинд амьдрах болон соёлын эрх зэрэг өргөн хүрээний хүний эрхэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс

- Цөлжилт, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээлтийн бодлого, арга хэмжээний үр дүнг иргэдийн амьжиргаа, эрүүл мэнд, боловсрол, ус, хүнсний хүртээмж, газар ашиглах эрх, амьдралын чанарт үзүүлсэн бодит өөрчлөлтөөр үнэлдэг тогтолцоог бүрдүүлэх;

- Томоохон хөгжлийн төсөл, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны хүний эрх, нийгэм, соёлын нөлөөллийг урьдчилан үнэлж, эрсдэлийг бууруулах арга хэмжээг шийдвэр гаргалтад тусгах эрх зүйн орчныг бүрдүүлэх;

- Малчид болон тухайн бүс нутагт амьдарч эрсдэлд өртөж буй бүлгүүдийн онцлог, хэрэгцээнд нь нийцүүлэн зорилтот бүлэг тус бүрээр тодорхойлж, бүрэн, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллээр хангахын зэрэгцээ тэдний санал, уламжлалт мэдлэг, хэрэгцээг шийдвэр гаргалтад бодитоор тусган, бүлэг бүрийн онцлогт нийцсэн утга учиртай оролцоог хангах;

Малчид болон тухайн бүс нутагт амьдарч эрсдэлд өртөж буй бүлгүүдийн онцлог, хэрэгцээнд нь нийцүүлэн зорилтот бүлэг тус бүрээр тодорхойлж, бүрэн, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллээр хангахын зэрэгцээ тэдний санал, уламжлалт мэдлэг, хэрэгцээг шийдвэр гаргалтад бодитоор тусган, бүлэг бүрийн онцлогт нийцсэн утга учиртай оролцоог хангах;

Тодруулбал говь болон хангайн бүсэд амьдарч байгаа малчид тэр дундаа малчин эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн эрх гэх мэт тусгайлан авч үзэж асуудлыг оновчтой тодорхойлж шийдвэрлэх нь чухал юм.

- Газрын эрхийн баталгааг бэхжүүлж, албадан нүүлгэн шилжүүлэлтээс хамгаалах, шударга нөхөн олговор олгох, зөрчигдсөн эрхийг сэргээх, үр дүнтэй гомдол барагдуулах механизмыг боловсронгуй болгох;

- Хөдөө аж ахуйн болон дэд бүтцийн салбарын бизнесийг хариуцлагатайгаар хөгжүүлэх, “Бизнес ба хүний эрх”-ийн зарчимд нийцүүлэн бэхжүүлэх, газрын нөхөн сэргээлтийг төр, орон нутаг, малчид, иргэний нийгэм, бизнесийн хамтын оролцоонд тулгуурласан үйл явц болгон хөгжүүлж, малчдыг газар хамгаалах, нөхөн сэргээхэд мэдлэг, туршлагаараа хувь нэмэр оруулах эрх бүхий түнш гэж үзэх;

- НҮБ-ын хүний эрхийн механизмуудаас Монгол Улсад өгсөн зөвлөмжийг бодитой хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг саналыг дэвшүүлэв.

Хэлэлцүүлэгт оролцогчид Цөлжилт, газрын доройтлын эсрэг хариу арга хэмжээ авахдаа тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн бодит оролцоог хангаж санал авах, мөн уул уурхайн бүс нутагт амьдарч байгаа иргэд болон тухайн орон нутгийн засаг захиргаанд уг бүс нутгаас олсон үр ашгийг орон нутгийнхаа хөгжилд болон тулгамдаж байгаа асуудлаа шийдэхэд зарцуулах эрхийг нээж өгдөг сайн туршлага байдгийг онцоллоо.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Гадаад харилцааны Яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал В.Өлзийбаяр нээж, чиглүүлэгчээр НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн хэлтсийн ажилтан хатагтай Харриет Хирст ажиллав.

Панель хэлэлцүүлэгт Засгийн газар хоорондын дэмжлэгийн албаны дарга НҮБ-ын Эмэгтэйчүүд байгууллага (UN Women) -ын ажилтан Хатагтай Катарина Карвальо, Намиби Улсын Байгаль орчин, ой, аялал жуулчлалын яамны Ойн газрын дарга Ноён Жонсон Ндокошо, Бразил Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах газрын захирал Ноён Александр Хенрике Безерра Пирес, Уганда Улсын Орон нутгийн эмэгтэйчүүдийн төлөөлөл хатагтай Хеллен Роуз Эсает нар оролцов.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын байгууллагууд, иргэний нийгэм болон нөлөөлөлд өртсөн иргэд энэхүү хэлэлцүүлэгт оролцсон юм.