Гомдол
Хүний эрхийн асуудлаарх Ази–Европын Уулзалтын (ASEM) 24 дэх удаагийн Албан бус семинар Монгол Улсад зохион байгуулагдана

Хүний эрхийн асуудлаарх Ази–Европын Уулзалтын (ASEM) 24 дэх удаагийн Албан бус семинар Монгол Улсад зохион байгуулагдана

2026.07.07 97
Сонсох

Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Г.Нарантуяа нар Ази-Европ Сан (ASEF)-ийн Ажлын албаны Засаглал болон тогтвортой хөгжлийн газрын захирал Арми Ханнелег 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Хүний эрхийн асуудлаарх Ази–Европын Уулзалтын (ASEM) 24 дэх удаагийн Албан бус семинарыг Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлын талаар мэдээлэл солилцов.


Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь дээрх семинарыг энэ оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний өдрүүдэд “Хүний эрхийн ирээдүй: улс оронд, бүс нутагт болон олон улсад” сэдвийн дор хамтран зохион байгуулах юм. 
Семинарт АСЕМ-ын гишүүн улс орны засгийн газар, хүний эрхийн үндэсний байгууллага, иргэний нийгмийн байгууллага болон эрдэмтэн судлаачид оролцож улс орон, бүс нутаг болон олон улс дахь хүний эрхийн тогтолцоог бэхжүүлэх, шинэчлэх талаар хэлэлцэн, зөвлөмж боловсруулахаар зорьж байна.