Complaint
"Үндсэн хууль ба шударгаар шүүлгэх эрх, Олон улсын гэрээ ба хэрэглээ” сэдэвт уулзалт, сургалт зохион байгууллаа

"Үндсэн хууль ба шударгаар шүүлгэх эрх, Олон улсын гэрээ ба хэрэглээ” сэдэвт уулзалт, сургалт зохион байгууллаа

2026.05.15 82
Listen

Комисс Ховд аймгийн Прокурорын газартай хамтран “Үндсэн хууль ба шударгаар шүүлгэх эрх, Олон улсын гэрээ ба хэрэглээ” сэдэвт уулзалт, сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа

Тус уулзалт, сургалтаар хүний шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд тусгагдсан дүгнэлт, саналыг танилцуулж, орон нутаг дахь нөхцөл байдлын талаар хэлэлцэж, хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны явцад хүний эрхийг зөрчих явдлаас урьдчилан сэргийлэх, олон улсын гэрээ конвенцийн хэрэглээ, анхаарах асуудлын талаар хэлэлцэв.

Сургалтад Ховд аймгийн Прокурорын газар, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын удирдлага эрх бүхий албан тушаалтад, нийт 20 хүн оролцлоо.

Сургалтаар орон нутгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэрийлэхэд анхаарах асуудлын талаар санал солилцов.

VI

Харлшлгшлшглгш   =          АӨРАХОХАО

Су

Сусрхалоөарөаолөхало