Гомдол
“Хууль сахиулах ажиллагаа ба хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургалт Ховд аймагт зохион байгуулагдлаа

“Хууль сахиулах ажиллагаа ба хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургалт Ховд аймагт зохион байгуулагдлаа

2026.05.13 104
Сонсох

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүйн дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Монгол Улсын Хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих нь төсөл”-ийг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд “Хууль сахиулах ажиллагаа ба хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургалтыг Ховд аймагт зохион байгууллаа.

Сургалтыг нээж, ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Б.Энхболд, ЦЕГ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав нар үг хэллээ.

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд “Хүний эрх ба хууль сахиулах ажиллагаа” сэдвийн хүрээнд хүний эрхийн суурь зарчим, хүний эрхэд суурилсан хууль сахиулах ажиллагаа, хууль сахиулагчийн хүний эрхийг хамгаалах үүрэг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах асуудлын талаар мэдээлэл өглөө.

Сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын мэргэшсэн сургагч багш нар оролцоонд суурилсан, дадлага давамгайлсан хэлбэрээр зохион байгуулж, онол практикийг кейс тохиолдолтой уялдуулан хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийлгэх зэргээр явуулж байгаа нь онцлог юм.

Сургалтад Ховд аймгийн цагдаагийн газрын 35 алба хаагч, нэгжийн дарга, ахлахууд хамрагдав.