Гомдол
"Хүний эрх: Үндэсний болон даян дэлхийн сорилтуудад шийдэл болох нь" илтгэл

"Хүний эрх: Үндэсний болон даян дэлхийн сорилтуудад шийдэл болох нь" илтгэл

2026.05.12 62
Сонсох

НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Түркийн  “Хүний эрхийн тухай ярилцъя” хүндэтгэлийн лекцэд тавьсан илтгэл

2026.05.10                                                                                                                                                      Улаанбаатар хот                    

Сэдэв: "Хүний эрх: Үндэсний болон даян дэлхийн сорилтуудад шийдэл болох нь"

Эрхэм хүндэт найз нөхөд, хамтран зүтгэгчид, хүний эрхийг дэмжигчид ээ,

Сайн байна уу?

Өнөөдөр та бүхэнтэй хамт байхдаа баяртай байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүд, хамт олонд талархал илэрхийлье.

Юуны өмнө Монгол Улсын халуун дотно зочломтгой байдал, үзэсгэлэнт байгальд хүндэтгэл илэрхийлье. Тал нутгийн эртний уламжлал, хотын орчин үеийн хөгжлийн хослол нь танай улсыг өвөрмөц ондоошил бүхий улс орон болгож байна. Ирэх хоёр өдөрт танай соёлын талаар илүү ихийг сурч мэдэж авахыг тэсэн ядан хүлээж байна.

Дэлхий нийт хүндхэн сорилтуудтай нүүр тулж буй энэ цаг үед миний бие Улаанбаатар хотод айлчлан Монголын ард түмэнтэй нэгдмэл эв санаатай байгаагаа илэрхийлэхээр ирсэн болно. Олон арван жилийн турш Монгол Улс энх тайвны талаарх яриа хэлэлцээний тод үлгэр жишээ болж, геополитикийн томоохон тоглогчидтой ухаалаг, амжилттай харилцаж ирсэн түүхтэй. Австри хүний хувьд, том хөршүүдийн дунд, далайд гарцгүй оронд амьдрах ямар байдаг талаар тодорхой хэмжээнд ойлголттой билээ.

Монголын түүх бол дэлхийн түүх юм. Танай улсын нөлөө Номхон далайгаас Хойд Атлантын далай хүртэл хүрч байлаа. Орчин үед ч Та бүхэн дэлхийн хамтын ажиллагаа, олон талт шийдлийг хүчтэй дэмжиж, бүс нутагтаа энх тайван, итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн.

Монголчууд олон улсын түншлэлийн нийгэмлэгийг “гуравдагч хөрш” хэмээн үздэгийг сонсоход энэ нь гүнзгий утга учиртай санагдаж байна.

Монголчууд бол дэлхийн дуу хоолойг сонсдог ард түмэн билээ.

Та бүхэн олон арван жилийн турш Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмэр оруулж, алс холын дайнд нэрвэгдсэн улс орнуудад тогтвортой байдлыг бий болгоход тууштай тусалж ирсэн.

Цөмийн аюул өдөр ирэх тусам нэмэгдэж буй энэ үед Монгол Улс цөмийн зэвсэггүй бүсийн статусаа хадгалж байгаа нь бусад улс оронд үлгэр жишээ болж байна.

Мөн Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг энэ оны 08 дугаар сард зохион байгуулах гэж байгаа нь байгаль орчны асуудлаарх танай улсын манлайллыг илтгэж байна.

Мөн Монгол Улс өнөөгийн дэлхийн ээдрээтэй цаг үеийн шалгуурыг давж, зарчимд суурилсан шийдлийг хүний эрх бий болгодгийг хүлээн зөвшөөрч буйг харуулж байгаа билээ.

Та бүхэн хүний эрхийн суурь бүх конвенцод элсэж, соёрхон баталсан.

Та бүхэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Хүний эрхийн төлөв байдлын талаарх  дөрөвдүгээр тайлангаа амжилттай хэлэлцүүлсэн.

Монгол Улс нь НҮБ-ын гэрээний хороод болон тусгай журмын байгууллагууд тогтмол хамтран ажиллаж ирсэн нь танай улс олон улсын хяналт, тайлагналын механизмд тууштай, хүндэтгэлтэй ханддагийг илтгэнэ.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний байгууллага нь олон улсын түвшинд хамгийн өндөр статустайгаар магадлан итгэмжлэгдэж ирсэн бөгөөд халдашгүй байдлын асуудлаар албан ёсны хяналт хэрэгжүүлэх үүрэгтэй билээ.

Мөн Та бүхэн хүний эрхийн чиглэлээр анхдагч манлайлал үзүүлсэн бахархам түүхтэй ард түмэн. Монгол нь бүс нутагтаа хүний эрх хамгаалагчийн тухай бие даасан хууль баталсан анхны улс болон бизнес ба хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан анхны улс орны нэг юм.

Эрхэм хүндэт найз нөхөд өө,

Өнөөдөр Монгол Улс хэд хэдэн сорилттой нүүр тулгарч байна. Та бүхэн уур амьсгал, байгаль орчны хямралын тэргүүн эгнээнд байна; хотжилт эрчимтэй тэлж байна; мөн хэдэн мянган бээрийн алсад өрнөж буй дайнуудын эдийн засгийн үр дагаврыг даван туулж байна.

Энэ бүхэн эрх мэдэл, хяналт, байгалийн баялгийн төлөөх ширүүн тэмцэл өрнөж буй дэлхий нийтийн тогтворгүй байдал нэмэгдэж байгааг илэрхийлж байна. Дэлхий маань хэр гүнзгий харилцан хамааралтай болсныг ойлголгүйгээр зөвхөн өөрийн улсын ашиг сонирхлыг тэргүүнд тавих ёстой гэж үзэж байгаа хүмүүс байна.

Маргаан, зөрчлийг шийдвэрлэх хүчин чармайлтад дипломат хэлэлцээр хамгийн үнэ цэнтэй арга хэрэгсэл байсан цаг бий. Дайныг цээрлэдэг, бусад бүх боломж шавхагдсаны дараах эцсийн арга гэж үздэг байлаа.

Харамсалтай нь өнөөдөр улс хоорондын болон улс доторх маргааныг шийдвэрлэхэд хүч хэрэглэх явдал дахин сонголтын хэрэгсэл болж байна. Зэвсэгт мөргөлдөөн 2010 оноос хойш бараг хоёр дахин нэмэгдэж, энгийн иргэд рүү чиглэсэн халдлага гуравны нэгээр өссөн. Украинаас Судан, эзлэгдсэн Палестины нутаг дэвсгэр хүртэл мөргөлдөөнд оролцогч талууд эмнэлэг, сургууль, иргэний байгууламжид халдаж, дайны хуулийг үл тоомсорлож байна.

Миний бие зэвсэг шилжүүлэх, үзэн ядалтын үг хэллэг, хүнийг хүн биш мэт үзэх хандлагыг таслан зогсоох арга хэмжээ авах; мөн дайны гэмт хэргийг мөрдөн шалгаж, хариуцлага тооцохыг олон удаа уриалсан билээ. Эдгээр нь хүний эрхийн эрх зүйг хүндэтгэх шаардлагаас урган гарч байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт манай ажилтнууд үүнийг дэмжин ажиллаж байна.

Мөн бид яриа хэлэлцээний эхний алхам болгон дайтаж буй талуудын хооронд итгэлцэл бий болгоход туслах, хүний эрхэд суурилсан итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээг боловсруулж байна. Улаанбаатарын аюулгүй байдлын яриа хэлэлцээгээр дамжуулан уулзуулах, холбох үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын оролцоог миний бие сайшааж байна.

Өргөн хүрээнд авч үзвэл, мөргөлдөөн анхнаасаа үүсэхээс сэргийлэхийн тулд хүний эрхэд илүү төвлөрч анхаарах шаардлагатай. Олон мөргөлдөөн ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдал, дарангуйлал, арьсны өнгөөр ялгаварлах үзэл, неоколоничлолын хандлагаас үүдэлтэй байдаг. Бид эдгээр хандлагыг шийдвэрлэж чадвал дэлхий маань илүү аюулгүй болно.

Гэвч өнөөгийн дэлхий нийтийн чиг хандлага эсрэг зүгт явж байна. Тэгш бус байдал нэмэгдэж, Тогтвортой хөгжлийн зорилтууд ноцтой хоцрогдож байна. Дэлхий даяар дөрвөн хүн тутмын нэг нь хүнсний аюулгүй байдлын асуудалтай, гурван хүн тутмын нэг нь зохистой орон сууцгүй байна. Дайнд олон тэрбумыг зарцуулж буй энэ үед эдгээр нь цочирдом тоо юм. Асуудал мөнгөндөө бус, тэргүүлэх чиглэлдээ байна.

Сүүлийн үед Америкийн Нэгдсэн Улс болон Израилаас Иранд хийсэн халдлага, мөн Ираны сөрөг довтолгоо нь нөхцөл байдлыг улам хүндрүүллээ. Хормузын хоолойн бүслэлт дэлхийн эрчим хүчний зах зээл, нийлүүлэлтийг тасалдуулж, өлсгөлөн болон эрүүл мэндийн ноцтой хямрал үүсгэх эрсдэлтэй байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллага  нь бүс нутгийн болон бусад олон улс оронтой хамтран энэхүү хямралыг зогсоох, Хормузын хоолойгоор тээвэрлэлтийг аль болох хурдан чөлөөлөхийн төлөө боломжтой бүхнийг хийж байна.

Гэхдээ бид бүгд нэг чухал сургамжийг сурах, эсвэл дахин сурах ёстой: бид бүгд хоорондоо холбоотой бөгөөд дэлхийн бусад хэсэгт болж буй үйл явдлаас ямар ч улс өөрийгөө бүрэн тусгаарлаж чадахгүй билээ.

Энэ бол Буддын шашны үндсэн сургаалын нэг буюу бид бүгд нэг том бүхэл цөмийн нэг л хэсэг гэсэн ухаан юм.

Монголчууд бол дээрх ухааны амьд биелэл юм. Дэлхийн асуудал дэлхийн шийдлийг шаарддагийг та бүхэн сайн мэднэ.

Эрүүл мэндээс эдийн засаг, уур амьсгалаас шинэ тутам гарч буй технологи хүртэл бид эдгээр сорилтуудыг хамтдаа шийдвэрлэх шаардлагатай. Үүнд Монгол Улсын үүрэг, оролцоо чухал байна.

Эрхэм хүндэт найз нөхөд өө,

Хүний эрх бол илүү энх тайван дэлхий, илүү хүчирхэг, тэсвэртэй нийгмийн суурь юм.

Миний бие дэлхий даяар болон Монгол Улсад авч хэрэгжүүлэх шаардлагатай гурван чиглэлийг олж харж байна.

Нэгдүгээрт, тогтвортой, хүртээмжтэй хөгжил.

Эдийн засгийн хөгжлийн амжилтыг мөнгөөр бус, харин хүмүүсийн амьдралд эерэг нөлөө үзүүлж буй бодлогоор хэмжих ёстой.

Монгол Улсын хөгжлийн стратеги “Алсын хараа-2050” тодорхой зорилго, шалгуур үзүүлэлттэйгээр цаашдын чиглэлийг харуулж байна. Монголын нүүдлийн өв уламжлалыг тогтвортой хадгалах, соёлын онцлог, эдийн засгийн өсөлтийн үндсэн тулгуур гэж хүлээн зөвшөөрснийг миний бие сайшааж байна. Энэ нь бүх монголчуудын эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд нэн чухал.

Тогтвортой хөгжил нь мөн бүх улс орон шаардлагатай нөөцөө бүрдүүлэх боломжийг хангасан байдлаар дэлхий нийтийн шинэчлэлийг шаардаж байна.

Өнгөрсөн жил улс орнууд Севилья болон Доха хотноо хөгжлийн санхүүжилтийн талаар чухал амлалтуудыг өгсөн. Гэвч эдгээр амлалтыг олон улсын санхүүгийн тогтолцоог шинэчлэх, хөгжиж буй орнуудыг хэлэлцээрийн ширээнд суулгах улс төрийн хүсэл зоригоор баталгаажих шаардлагатай.

Хоёрдугаарт, уур амьсгалын арга хэмжээ.

Миний бие өнөөгийн удирдагчдын уур амьсгалын хямралд хандаж буй үйлдлийг ирээдүй үе хэрхэн дүгнэх бол гэж байнга боддог. Одоогийн чиг хандлагаар үргэлжилбэл манай гариг 2100 он гэхэд дор хаяж 2.3°C-аар дулаарах бөгөөд энэ нь бүхэл бүтэн улс орон, бүс нутаг тэр дундаа Монгол Улсад сүйрлийн үр дагавартай байж болзошгүй.

Монголын цаг агаарын температур дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байгаа нь цаг уурын эрс тэс үзэгдэлд тодорхой нөлөөлж байна. Сүүлийн жилүүдэд цочром хүйтэн, цас мөсөнд олон сая мал хорогдож, малчин өрхүүдийн ядуурлыг гүнзгийрүүлэхэд нөлөөлжээ.

Шороон шуурга, цөлжилт нь олон нийтийг сүйтгэж байгаа бол чулуужсан түлш шатааснаас үүдэлтэй агаарын бохирдол нь нийгмийн эрүүл мэндийн хямрал болж байна. Монгол Улс дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын тавны нэг хувиас ч бага хувийг эзэлдэг.

Гэсэн хэдий ч Бразил Улсад болсон хамгийн сүүлийн уур амьсгалын хэлэлцээгээр чулуужсан түлшнээс үе шаттай татгалзах талаар тохиролцоонд хүрч чадсангүй. Олон улсын шүүхийн шийдвэрийг улс орнууд дагаж мөрдөх эрх зүйн үүрэгтэйг тодорхой заасан ч тэд тэрхүү шийдвэрийг замхруулж, хойшлуулсаар байна.

Хэдэн жилийн дараа дээрх хайхрамжгүй байдлыг экоцид эсвэл хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж үзэх боломжтой болох уу?

Уур амьсгалын төлөөх арга хэмжээ нь үндэсний арга хэмжээ болон дэлхий нийтийн хамтын үүргийг шаардаж байгаа хүний эрхийн төлөөх зайлшгүй шаардлага юм.

Гуравдугаарт, бизнесийн хариуцлага.

Бизнес бол Монгол Улсын хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Миний хувьд    хувийн хэвшлийнхнийг бизнесийн үйл ажиллагаа болон харилцаагаа хүний эрхэд суурилан батжуулахыг уриалж байна.

Энэ нь хөдөлмөрийн болон газрын эрхийг хүндэтгэдэг, байгаль орчинд хохирол учруулахаас сэргийлдэг, агаарын бохирдлыг шийдвэрлэдэг, улмаар Монголын ард түмэнд ашиг тусаа өгдөг уул уурхайн салбарыг бий болгоход нэн чухал юм. Ашиг нь гадаадын тэрбумтнуудад бус, Монголын ард түмэнд үлдэх ёстой.

Хүний эрх нь дэлхийн эдийн засгийг өөрчилж буй дижитал технологид мөн нэн чухал. Хүний эрхийн хамгаалалтгүй бол хиймэл оюун ухаан болон бусад дижитал хэрэгсэл тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтыг гүнзгийрүүлж, тандалт хийх боломжийг нэмэгдүүлж, ташаа мэдээлэл болон аюултай контентыг улам хүчтэй түгээнэ. Дижитал эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн хамгааллын тогтолцоонд хүний эрх болон хүний хувийн мэдээллийг хамгаалахаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хийж буй ажлыг миний бие сайшааж байна.

Бизнес ба хүний эрх хоорондоо ямар нэг байдлаар зөрчилддөг гэсэн олон жилийн буруу ойлголт байдаг. Энэ бол буруу. Хүний эрхийг хүндэтгэдэг компаниуд санхүүгийн хувьд ч илүү сайн ажилладгийг нотолж байгаа олон баримт бий.

Хүний эрхэд анхаарах нь хөрөнгө оруулагчид болон олон нийтийн итгэлийг бэхжүүлж, илүү чадварлаг ажилтнуудыг татаж, амжилтын илүү бат бөх, тогтвортой суурийг бүрдүүлдэг. Өнөөгийн түгшүүртэй чиг хандлагын эсрэг дэлхийн олон бизнесийн удирдагчид дуу хоолойгоо өргөж байгааг миний бие онцлон тэмдэглэж байна.

Эрхэм хүндэт найз нөхөд өө,

Эдгээр чиг хандлагад миний “авторитар гарын авлага” гэж нэрлэдэг зүйл буюу дэлхийн олон улс орны ардчиллын эсрэг Засгийн газар, хөдөлгөөнүүдийн түгээмэл хэрэглэдэг бодлого, шийдвэрийн цогц багтана.

Авторитар хүчнүүд ихэвчлэн энх тайвнаар шүүмжлэх, санал зөрөх эрхийг гэмт хэрэгт тооцдог тодорхой бус үндэсний аюулгүй байдлын хуулиар эрх мэдлээ тэлж, бэхжүүлж эхэлдэг.

Дараа нь тэд мэдээллийг хянахыг оролдож, зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслийг суртал ухуулгын хэрэгсэл болгож байна. Тэд хүний эрх хамгаалагчдыг баривчилж, дарамталж, иргэний нийгмийн байгууллагуудыг төрийн дайсан мэтээр дүрсэлж болзошгүй.

Тэд шүүхийн хараат бус байдлыг сулруулдаг, эсвэл бүр бүрмөсөн татан буулгадаг.

Мөн тэд эмэгтэйчүүд болон цөөнх, тухайлбал шилжин суурьшигчид, ЛГБТИК+ бай болгон сонгодог. Нийгэмд буруу байгаа бүх зүйлд эдгээр бүлгийг буруутгадаг.

Энэ гарын авлагыг өнөөдөр дэлхийн олон улсад ашиглаж байна. Хоол нь өөр, соёл нь өөр байж болно, гэхдээ дарангуйлал нь адилхан. Энэ нь мөн хил дамнан хүчтэй нөлөө үзүүлдэг.

Монгол Улс шиг ардчиллын уламжлалтай улс орнууд хамтдаа зогсож, ийм таталцлыг эсэргүүцэхийн төлөө боломжтой бүхнийг хийх ёстой.

Сонгууль чухал. Гэхдээ дангаараа хангалтгүй. Хувь хүн болон нийгмийн бүлгүүд сонсогдож, төлөөлөгдөх хэрэгтэй. Мөн тэдний эрх сонгууль хоорондох хугацаанд ч чухал байх хэрэгтэй.

“Алсын хараа-2050”-д тусгасан бүх нийтэд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг дэмжих бодлого нь хүний эрхийг хангах шийдвэр гаргалтад доороос нь эхлэн суулгах маш сайн арга юм.

Иргэний нээлттэй орон зай, чөлөөт хэвлэл нь бүтээлч байдал, шинэ санааг дэмждэг бөгөөд Монгол Улсын зорьж буй мэдлэгийн эдийн засгийн суурь юм.

Жендэрийн тэгш байдал нь хүн бүрийн дуу хоолой сонсогдож, үнэ цэнтэй гэдгийг мэдрүүлэх, нийгмийн бүх салбарт итгэлцлийн холбоо бий болгоход зайлшгүй шаардлагатай.

Жендэрийн тэгш бус байдал нь эмэгтэйчүүд, охид, эрэгтэйчүүд, хөвгүүдэд сөрөг нөлөө үзүүлж буй нь Монгол Улсад илүү тэгш байдлыг хангах хүчин чармайлт нь эрүүл мэндийн үр дүнг сайжруулж, манлайллын олон талт байдлыг нэмэгдүүлж, бүх нийтийн ашиг тусын төлөө илүү эрч хүчтэй эдийн засгийг бий болгож чадна.

Монгол Улс нь Улсын Их Хурлын сонгуульд эмэгтэй, эрэгтэй хүйсийн квот нэвтрүүлснийг сайшааж байна.

Хүчирхэг, тэсвэртэй олон нийтийг бий болгоно гэдэг нь эмэгтэйчүүд, охид, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ЛГБТИК+ хүмүүс болон бүх төрлийн цөөнхийн оруулж буй хувь нэмрийг хамгаалж, үнэлнэ гэсэн үг юм.

Эрх зүйт төрийн ёс, хүчирхэг, хараат бус шүүх нь бүх хүнд үйлчилдэг чөлөөт, нээлттэй, ардчилсан нийгэм, эдийн засгийн суурь юм.

НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын Ажлын алба нь хүн төвтэй засаглалаас эхлээд иргэний орон зай, хүний эрх хамгаалагчдыг хамгаалах хүртэл бүх зорилтыг дэмжин Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж ирсэн. Бид “Алсын хараа-2050”-ийн амлалтуудыг бүх монголчуудад хүргэх хүчин чармайлтад тань танай тууштай холбоотон байх болно. Мөн бидний хамтын хүчин чармайлт өргөн бүс нутагт хүний эрхийг хөхиүлэн дэмжихэд хувь нэмэр оруулж чадна.

Эрхэм хүндэт найз нөхөд өө,

Миний бие дэлхий даяар ажиглагдаж буй түгшүүртэй чиг хандлагын талаар ярьсан.

Гэхдээ үүний зэрэгцээ эдгээр чиг хандлагын эсрэг тэнцвэр болж буй, нэр төр, тэгш байдал, шударга ёсонд суурилсан, доороосоо өрнөж буй хөдөлгөөнийг миний бие харж байна.

Дэлхий даяар, тэр дундаа Монгол Улсад хүмүүс авлига болон эрхээ үгүйсгүүлэхийн эсрэг; хүчирхийлэл, мөргөлдөөний эсрэг; шударга бус байдал, бүх төрлийн дарангуйллын эсрэг нэгдэж байна. Тэд энх тайван, хүний эрх, эрх чөлөө, бүх хүнд тэгш боломж олгохыг шаардаж байна.

Эдгээр хөдөлгөөний тэргүүн эгнээнд залуучууд явж байгаа бөгөөд тэд олон нийт, идэвхтнүүдийг хуваагдлыг нэгтгэж байна. Зөвхөн нэг асуудалд төвлөрсөн кампанит ажлын үе өнгөрсөн.

Манай Ажлын алба эдгээр олон хөдөлгөөнтэй хамтран Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, хотууд, эрдэмтдийн нийгэмлэг, хүмүүнлэгийн байгууллагууд, хувийн хэвшил зэрэг олон талын оролцоотой “Дэлхийн холбоо” хэмээх шинэ санаачилгыг эхлүүлэхээр ажиллаж байна.

Бид гүүр болж, хүний эрх, хүний нэр төрийн төлөө нэгдсэн нэг баг бүрдүүлж хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай байна.

Биднийг нэгтгэж буй үнэт зүйлсийг хамгаалж, хүн бүрийн төлөө илүү сайн дэлхийг бүтээхийн тулд бие биетэйгээ эв санааны нэгдэлтэй байцгаая.


UN High Commissioner for Human Rights Volker Türk

Remarks at event with National Human Rights Commission of Mongolia

“Human Rights as a source of Solutions to National and Global Challenges”

Ulaanbaatar, 10 May 2026

Dear friends, colleagues, supporters of human rights,  

Sain bain uu? [“How are you?” in Mongolian – culturally appropriate greeting]

It’s a pleasure to be together with you here today, and I thank the National Human Rights Commission for hosting us.

First, let me pay tribute to the wonderful hospitality and beauty of Mongolia. The ancient traditions of the steppe and the modern facilities of the city make your country a place of unique contrasts. I look forward to learning more about your culture over the next two days.

I am here in Ulaanbaatar to stand in solidarity with Mongolians at a time of deep global challenges. For decades, Mongolia has been a beacon of peaceful dialogue, dealing with big geopolitical players skilfully and successfully. As an Austrian, I know something about living in a landlocked country with big neighbours.

Mongolia’s history is international. Your influence stretches from the Pacific to the North Atlantic. And in modern times, you are a strong supporter of global cooperation and multilateral solutions, promoting peace and confidence-building across this region.  

When I heard that Mongolians see the international community as your “third neighbour”, it made perfect sense.

Mongolians have an ear to the world.

You have helped bring stability to war-torn countries far away for decades, through your contributions to UN peacekeeping.

Your status as a nuclear-weapons-free zone is a model for other States, as the nuclear threat grows by the day.  

And your hosting of the 17th Conference of the Parties to the UN Convention to Combat Desertification in August reflects your leadership on environmental issues.  

Mongolia has also recognized that in our troubled world, human rights offer solutions based on principles that have stood the test of time.

You have signed and ratified all the key human rights Conventions.

You have participated successfully in four rounds of the Human Rights Council’s Universal Periodic Review.

Mongolia engages regularly and constructively with Treaty Bodies and Special Procedures, reflecting your commitment to international monitoring and reporting mechanisms.

Your national human rights institution is accredited internationally at the highest level, and has an official oversight role on data privacy.  

And you have an impressive record of leading the way on human rights. Mongolia passed the first law on human rights defenders in the region, and created one of the first business and human rights action plans.  

Dear friends,

Mongolia today faces challenges from several directions. You are at the forefront of the climate and environmental crisis; you are going through a surge in urbanization; and you are dealing with the economic consequences of wars being waged thousands of miles away.  

This reflects the growing turbulence of our world, which is experiencing an intense struggle for power, control, and resources. There are those who believe that their own country’s interests come first, without appreciating how deeply interwoven our world has become.

   There was a time when diplomacy was the crown jewel in efforts to resolve disputes and conflicts. War was shunned; it was considered a last resort, after all other options had been exhausted.

   Today, sadly, the use of force has once again become a tool of choice to resolve disputes between and within countries. Armed conflicts have nearly doubled since 2010, while attacks on civilians have risen by one‑third. From Ukraine to Sudan and the Occupied Palestinian Territory, parties to conflict are ignoring the laws of war with attacks on hospitals, schools, and civilian infrastructure.

I have called repeatedly for steps to tackle weapons transfers, hate speech and dehumanization; and for investigations and accountability for war crimes. These steps are dictated by respect for human rights law, and my staff around the world are working to support them. 

We are also developing confidence‑building measures based on human rights, that can help build trust between warring parties as a first step towards dialogue. I commend Mongolia’s role as a convenor and a conduit, through the Ulaanbaatar Security Dialogues.

The bigger picture is that we need a much stronger focus on human rights to prevent conflicts from starting in the first place. Many are rooted in discrimination, inequality, oppression, racism, and neo-colonial attitudes. If we tackle these approaches, we make our world safer.

However, today’s global trends point in the opposite direction. Inequalities are worsening; the Sustainable Development Goals are badly off track. One in four people around the world face food insecurity, and one in three lack adequate housing. These are shocking figures, particularly at a time when billions are being spent on waging war. The issue is not about money; it is about priorities.

The recent US and Israeli attacks on Iran, and Iran’s counterattacks, have made matters worse. The blockade of the Strait of Hormuz has disrupted global energy markets and supplies, with the potential to create serious hunger and healthcare crises. 

The United Nations, together with many countries in the region and beyond, is doing everything possible to bring this crisis to an end, and to free up shipping in the Strait as soon as possible.  

But we should all learn – or maybe relearn – an essential lesson: we are all connected, and nothing can insulate any country from what happens in the rest of the world.

This is one of the fundamental lessons of Buddhism – that we are all part of a greater whole.

Mongolians are the living embodiment of this. You know well that global problems require global solutions.

From health to economics to climate to emerging technologies: we need to tackle these challenges together. And Mongolia has an important part to play.

Dear friends,

Human rights are the bedrock of a more peaceful world based on stronger, more resilient societies.   

I see three areas for action both around the world, and here in Mongolia.

First, sustainable, inclusive development.

The success of economic development should not be based on money, but on policies that have a positive impact on people’s lives. 

Mongolia’s Vision 2050 development strategy, with clear goals and indicators, shows the way forward. I welcome its recognition that Mongolia’s nomadic heritage is a core pillar for sustainability, cultural identity, and economic growth. This is key to protecting and promoting the human rights of all Mongolians.   

Sustainable development also calls for a global reform to enable all countries to access the resources they need.

Countries made important commitments on financing for development in Sevilla and Doha last year. But these promises need to be backed by the political will to reform the international financial system, and bring developing countries to the decision-making table.

Second, climate action.

I often wonder how future generations will judge the actions of today’s leaders on the climate crisis. On the current trajectory, our planet will heat up by at least 2.3°C by 2100 – which could be catastrophic for entire countries and regions, including Mongolia.  

Temperatures here are rising three times faster than the global average, with a clear impact on extreme weather. Millions of animals have died in intense cold and ice in recent years, deepening poverty in herder communities.

Dust storms and desertification are devastating communities, while air pollution from burning fossil fuels is a public health crisis. Mongolia is responsible for less than a fifth of one percent of global greenhouse gas emissions.   

And yet, the most recent climate negotiations in Brazil failed to agree on phasing out fossil fuels. The International Court of Justice has made clear that countries have a legal obligation to act; but still, they distract and delay.

In some years from now, could this inadequate response be considered ecocide, or even a crime against humanity? 

Climate action is a human rights imperative that requires both national action, and joint global commitments.

Third, corporate responsibility.

Business plays a major part in Mongolia’s development. I urge the corporate sector to base your business practices and relationships firmly on human rights.

This will be crucial to build a mining sector that respects labour and land rights, prevents environmental harm, addresses air pollution, and benefits Mongolia’s people rather than billionaires outside the country.  

Human rights are also crucial to the digital technologies that are transforming economies around the world. Without human rights safeguards, AI and other digital tools can deepen inequality and discrimination, enable surveillance, and supercharge disinformation and dangerous content. I welcome the work being done by your National Human Rights Commission to protect human rights and personal data in digital health services and social protection systems.

There is a long-standing misconception that business and human rights are somehow in opposition. This is wrong. There is plenty of evidence that companies that respect human rights also perform better financially.

Attention to human rights strengthens the trust of investors and communities, attracts better employees, and builds a stronger and more sustainable foundation for success.   I am struck by how many business leaders around the world are speaking out against today’s troubling trends. 

Dear friends,

Those trends include what I call an authoritarian playbook – a set of policies and decisions that are often taken up by anti-democratic governments and movements around the world.

Authoritarians often start to extend and consolidate power through vague national security laws that criminalize peaceful criticism and dissent.

Then they try to control information, by capturing some media outlets for propaganda. They may arrest and harass human rights defenders, and portray civil society groups as enemies of the state.

They undermine the independence of judicial institutions – or simply abolish them. 

And they often target women and minorities for abuse -- like migrants, and the LGBTIQ+ community. They blame these groups for everything that is wrong with society.  

This playbook is being used today in many countries around the world. The food is different, the culture is different, but the repression is the same. And it exerts a powerful influence across borders.

Countries with democratic traditions, including Mongolia, must stand together and do everything possible to resist its pull.

Elections are important. But on their own, they are not enough. Individuals and communities need to be heard and represented consistently. Their rights are just as important between election periods.

Policies that promote education, healthcare, and social protection for all, as set out in Vision 2050, are an excellent way to build human rights into decision-making from the ground up. 

An open civic space, and a free media, foster creativity and new ideas – the foundations of the knowledge economy Mongolia is striving to build. 

Gender equality is essential to making all people feel heard and valued, creating bonds of trust across all sectors of society.

Here in Mongolia, where gender gaps are having a negative impact on women, girls, men and boys, efforts towards greater equality could lead to better health outcomes, more diverse leadership, and a more dynamic economy, for the benefit of all. 

I commend Mongolia’s introduction of quotas for both women and men in parliamentary elections.

Building strong, resilient communities means protecting and valuing the contributions of all – including women and girls, older people, those with disabilities, the LGBTIQ+ community, and minorities of all kinds.

The rule of law, with strong, independent judicial institutions, is the foundation of free, open, democratic societies and economies that work for all.

My Office is working with the Mongolian government in support of all these goals, from people-centred governance to civic space and the protection of human rights defenders. We are your steadfast ally in efforts to fulfil the promise of Vision 2050 for all Mongolians.  And our joint efforts can serve to promote human rights across the wider region.

Dear friends,

I spoke earlier about troubling trends around the world.

But at the same time, I see a counterbalance to these trends – a movement being built from the ground up, founded in dignity, equality, and justice.

People around the world, including here in Mongolia, are mobilizing against corruption and the denial of their rights; against violence and conflict; and against injustice and oppression of all kinds. They are calling for peace, human rights, freedom, and opportunities for all.  

Young people are at the forefront of these movements, which bring communities and activists together across dividing lines. The time for single-issue campaigns is over.  

My Office is working together with many of these movements to launch a new initiative, a Global Alliance, of Governments, civil society, cities, academia, philanthropy, the private sector and more.

We urgently need to build bridges and work together as one united team for human rights and human dignity.

Let’s stand in solidarity with each other to champion what unites us and build a better world for all.