Гомдол
Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ

Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ

2026.04.21 98
Сонсох

Увс аймагт зохион байгуулагдаж буй “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр батлагдсан удирдамжийн дагуу Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт болон эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдлыг шалгалаа.

Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 422 орон тоотойгоор тус аймгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэж байгаа бөгөөд жилд дунджаар 11 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Тус эмнэлэг нь эмчилгээ, оношилгооны 7, тусламж үйлчилгээний 4 барилга байгууламжид үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөлийн барилгыг 2026 оны 3 дугаар сард ашиглалтад оруулжээ.

Эмнэлгийн төв байр болон хүүхдийн эмнэлгийн барилга нь лифтгүйгээс үүдэн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээнд хүндрэл гарч байгаагын зэрэгцээ барилгын насжилтаас үүдэн гарч буй тулгамдсан асуудлууд байна.

Хяналт шалгалтын үр дүнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхээр Комиссын гишүүний зөвлөмжийг хүргүүлэхээр болов. Түүнчлэн ажлын хэсэг тус шалгалтаас гадна Увс аймагт үйл ажиллагаа явуулж буй Баруун бүсийн ахмадын асрамжийн газар, түр хамгаалах байрны нөхцөл байдлыг шалган газар дээр нь ажиллав.