Гомдол
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг сэтгүүлчдэд танилцуулах уулзалт зохион байгууллаа.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг сэтгүүлчдэд танилцуулах уулзалт зохион байгууллаа.

2026.04.10 76
Сонсох

Өнөөдөр (2026.04.10) Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг сэтгүүлчдэд танилцуулах уулзалт зохион байгууллаа.

Тус илтгэлийг зургаан бүлгийн хүрээнд боловсруулж, нийт 65 саналыг Улсын Их Хуралд хэлэлцүүлэхээр танилцуулсан.

Түүнчлэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэн тогтоол баталж, хэрэгжүүлэх чиг үүргийг Засгийн газарт даалгадаг.

Уулзалтын нээлтийн үеэр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид хэлэхдээ “25 дахь илтгэлийг Комиссын хийсэн хяналт шалгалт, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, судалгаа, дүн шинжилгээ, төрийн болон бусад байгууллагын холбогдох мэдээлэлд үндэслэн боловсруулсан.

Комиссын илтгэлийг хэлэлцсэний мөрөөр гарсан Улсын Их Хурлын зургаан тогтоолын хэрэгжилтийг үнэлэхэд 50–70 хувьтай байна.

Тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаа нь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдалд мэдэгдэхүйц ахиц гарахгүй байхад нөлөөлж байна.

Иймд тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газар баталж, дараагийн илтгэлийг хэлэлцэхээс өмнө үнэлж, Улсын Их Хуралд тайлагнаж хэвших шаардлагатай” хэмээн онцоллоо.

Уулзалтын үед Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Нарантуяа, С.Дондов, Б.Энхболд нар сэтгүүлчдийн асуултад хариулж, илтгэлтэй холбоотой нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Мөн Иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийн талаар Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир

-Шүүх шинжилгээ ба хүний эрх” сэдвээр Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар,

- Олон нийтийн мэдэх эрхийн төлөв байдлын талаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзориг,

- Хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилтийн талаар Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбат,

- Хүүхэд хамгааллын тогтолцооны зарим асуудлаар Орон нутаг хариуцсан тасгийн дарга Д.Ёндонжамц,

-Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлын талаар Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ нар илтгэлийн үндсэн агуулга, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг сэтгүүлчдэд танилцууллаа.