Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Нэг Тэрбумаараа Тэмцье-2026" арга хэмжээ Баянхонгор аймгийн Баганат талбайд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, бүх насны эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид оролцож "Миний бие-Минийх" уриатайгаар охид, эмэгтэйчүүдийн бэлгийн эрх, эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо нэгтгэж "Гинжийг тасал" флашмоб бүжгийг бүжиглэн Баганат талбайгаас төв зам дагуу алхалт хийлээ.
"Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе"