Гомдол
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллалаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллалаа

2026.03.09 93
Сонсох

Ажлын хэсэг 2026 оны 03 дугаар сарын 05, 06-ны өдөр  Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Сум дундын анхан шатны шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахь шүүхийн шинжилгээний үйл ажиллагаа, шинжээчийн дүгнэлт гаргах, хүний биед үзлэг хийх, сэтгэцэд учирсан гэм  хорыг тогтоох, хөрөнгийн үнэлгээ хийх болон шинжилгээтэй холбоотой тулгамдсан бусад асуудлаар санал солилцов.

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Сум дундын анхан шатны шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахь шүүхийн шинжилгээний үйл ажиллагаа, шинжээчийн дүгнэлт гаргах, хүний биед үзлэг хийх, сэтгэцэд учирсан гэм  хорыг тогтоох, хөрөнгийн үнэлгээ хийх болон шинжилгээтэй холбоотой тулгамдсан бусад асуудлаар санал солилцов. Мөн Дархан-Уул аймаг дахь бүсийн шинжилгээний төв, Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрх, ажиллах орчин нөхцөл байдалтай газар дээр нь танилцав.  

Сэлэнгэ аймагт ажиллах үеэр тус аймгийн цагдаагийн байгууллагын алба хаагчдад “Цагдаад итгэх олон нийтийн хандлага: Хүний эрх, аюулгүй байдал, хамтын ажиллагаа” сэдвээр сургалт зохион байгуулж, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, олон нийтийн итгэлийг бэхжүүлэх, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх ил тод, хариуцлагатай байдлыг хангах асуудлыг хөндөн 2026 онд Хүний эрхийн Үндэсний Комисс болон Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэлийн талаар танилцууллаа. 

Уулзалтын үеэр Комиссын гишүүн Б.Энхболд шударгаар шүүлгэх эрхийг хангахад шүүх шинжилгээний байгууллага, шүүх, прокурор, цагдаагийн байгууллагуудын хамтын үйл ажиллагаа, уялдаа холбоо, хариуцлага чухал ач холбогдолтойг онцлон анхаарууллаа.

Тэрээр гэмт хэргийг илрүүлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хэргийг аль болох богино хугацаанд шийдвэрлэхэд шинжлэх ухаанд суурилсан нотлох ажиллагааны ач холбогдлыг тодотгож, шүүх шинжилгээний байгууллагыг дэлхийн жишигт хүргэн хөгжүүлэх шаардлага нэн чухал байгааг онцоллоо.