Гомдол
Хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэллээ.

Хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэллээ.

2026.02.17 64
Сонсох

Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллагыг бэхжүүлэх, олон нийтэд таниулах, хууль зүйн болон хүний эрхийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Комиссын гишүүн С.Дондовыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Комиссын гишүүн Б.Энхболдыг Цэргийн гавьяаны одонгоор, Комиссын гишүүн Г.Нарантуяаг Алтан гадас одонгоор шагналаа.