Гомдол
Комисс Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа

Комисс Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа

2026.02.04 154
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа.

Уулзалтын үеэр хүний эрх ба шүүх шинжилгээний өнөөгийн нөхцөл байдал, Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдал, шүүх шинжилгээнд баримталж мөрдлөг болгож буй хууль, стандарт, журам нь хүний эрхийн зарчимд нийцэж байгаа эсэх асуудлаар хэлэлцэж, орон нутаг дахь нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан үр дүнгийн талаар харилцан санал солилцов.

Энэ үеэр Шүүх шинжилгээний ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, доктор, цагдаагийн хурандаа Б.Даваа тус газрын бүтэц, зохион байгуулалт, хэрэгжүүлж буй чиг үүргийн хүрээнд гарын мөрийн, галт зэвсгийн хонгио, хошууны, генетик мэдээллийн зэрэг нэгдсэн болон төрөлжсөн мэдээллийн санг улсын хэмжээнд бүрдүүлэн ашиглаж байгаа талаар танилцууллаа.

Комисс нь Шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд танилцуулан, шийдвэр гаргуулахаар ажиллаж байна.

Уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, доктор, цагдаагийн хурандаа Б.Даваа, Дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Халиунбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.