Гомдол
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлд иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийг тусгана

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлд иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийг тусгана

2026.01.16 66
Сонсох

Комисс иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт, эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрлөх нөхцөл байдал, салбарт баримталж буй бодлого, хөтөлбөр, төсөвлөлт, гүйцэтгэлийн санхүүжилтийн бодит нөхцөлтэй танилцах зорилгоор 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Баянзүрх эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвүүдэд ажиллалаа. 

Мөн иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилттэй холбоотой эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил, эрүүл мэндийн санхүүжилт, даатгалын тогтолцооны хүний эрхэд үзүүлж буй нөлөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдал, эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо, эмч болон эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрлөх эрх, ёс зүйн асуудал чиглэлээр судалгааг хийсэн.  

Түүнчлэн, “Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт”-ийн хүрээнд 21 аймгийг хамарсан дүн шинжилгээний ажлыг 2025 онд зохион байгуулсан бөгөөд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлд “Иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт” сэдвийг бүлэг болгон тусгах юм.