Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комисс “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө – Иргэний орон зайн баталгаа болох нь” олон талт хэлэлцүүлэгт оролцлоо

Хүний эрхийн Үндэсний Комисс “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө – Иргэний орон зайн баталгаа болох нь” олон талт хэлэлцүүлэгт оролцлоо

2025.12.11 79
Сонсох

“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө – Иргэний орон зайн баталгаа болох нь” олон талт хэлэлцүүлэг өнөөдөр  (2025.12.11) зохион байгуулагдлаа.  

Хэлэлцүүлгийг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа нээж, хүний эрхийн суурь зарчмууд, түүний дотор үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах, дэмжих чиглэлээр Комиссоос баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлэв. 

Тэрээр иргэний орон зайг хамгаалах нь ардчиллын тогтвортой байдлын үндэс гэдгийг онцолж, төр, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Мөн мэдээллийн ил тод байдал, олон нийтийн мэдэх эрхийн хэрэгжилтийг сайжруулах асуудал нь иргэдийн оролцоог бодитоор хангах гол нөхцөл гэдгийг дурдлаа. 

Хэлэлцүүлгийн үеэр иргэний орон зай, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хэрэгжилт, төрийн мэдээллийн нээлттэй байдал, олон нийтийн оролцоог дэмжих бодлогын шийдэл зэрэг тулгамдсан асуудлыг салбар бүрийн төлөөлөл хэлэлцэж, гарсан санал, зөвлөмжийг нэгтгэж, "Бодлогын зөвлөмж" баримт бичиг боловсруулах юм. 

Хүний эрхийн Үндэсний Комисс эдгээр асуудлыг тасралтгүй хөндөж, хүний эрхийн хамгааллын стандартыг төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийлэв.