Гомдол
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025.11.11 38
Сонсох

Хүний эрхийг хамгаалах, хууль сахиулагчид болон холбогдох байгууллагууд эрүү шүүлтээс ангид ажиллагаа явуулах мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд "Эрүү шүүлтээс ангид байх эрх" сэдэвт сургалтыг зохион байгуулав.

Тус сургалтаар эрүү шүүлт нь хүний эрхийн ноцтой зөрчил болохыг ойлгуулах, хүний нэр төр, эрх чөлөөг хүндэтгэх соёлыг төлөвшүүлэх, Монгол улсын хууль тогтоомж болон НҮБ-ын эрүү шүүлтээс ангид байх тухай конвенц, олон улсын баримт бичгийн агуулгыг танилцуулахыг зорив.